Цагдаагийн байгууллага иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
“Ногоон бүс” төслийг 3 үе шаттай хэрэгжүүлж байна.
I шат: Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг 2022 онд улсын төсвийн болон аж ахуйн нэгжийн оролцоо дэмжлэгтэйгээр камержуулж, камерын хяналтын дэд төвийг байгуулснаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар тус тус буурч, гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн.
II шат: Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороог сонгон “Нэг хороо-Нэг сар” дэд төслийг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлсэн. Эдгээр хороодод төслийн хугацаанд 489 камер засварлаж, 476 камерын чигийг өөрчилж, 1714 камер, 800 анхааруулах тэмдэг шинээр байршуулсан. Тухайн хороодын камер ашиглалтад хийгдсэн туршилтаар нэг хүн 1000 метрт 40 удаа камерт бичигдсэн.
III шат: Төслийн энэ шатанд 2024 онд багтаан аймаг, нийслэлийн бүх баг, хороо, сум, дүүргийг аж ахуйн нэгжийн оролцоо дэмжлэгтэйгээр камержуулах, теле камерын хяналтын дэд төвүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулах зорилтыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгуудад 23,014, нийслэлд 32,315, нийт 55,329 камер байршуулж, зорилтод түвшний хэрэгжилт 73.2 хувьтай байна.
Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1,652 гэмт хэрэг, 8,393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгөөд байна.
Мөн төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран “Теле камерын хяналтын дэд төв” 30-ийг шинээр байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн.
Монгол Улсын Засгийн газраас энэ оны 09 сарын 18-нд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий "Теле камерын хяналтын дэд төв"-ийг байгуулах, дэд төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах "Теле камерын хяналтын нэгдсэн төв" байгуулах, гадна орчны теле камерыг мэдээлэл холбоо, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дэд бүтцийг ашиглан дэд төвд холбох, зохион байгуулахад шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаар тогтоол гарсан нь цаашид төслийг тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болж байна.
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00