Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярын үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинэ байранд ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ яамны удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого төлөвлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал буюу “Хүнсний хувьсгал” болон “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр яам Дархан-Уул аймагт шилжсэнээр салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг төвийн бүс рүү чиглүүлж, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн кластерууд, бусад төрлийн үйлдвэрлэлийг төвийн бүсэд хөгжүүлэхээс гадна тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 36 дугаар тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.
Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг буюу төвийн бүс нутгийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгохоор төлөвлөсөн.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр гарсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр үе шаттайгаар хэрэгжиж, яамны бүрэлдэхүүний эхний ээлж, Хөдөө аж ахуйн корпорац, Хөдөө аж ахуйн бирж Дархан хотноо шилжин ирсэн байна.
Сэтгэгдэл ( 8 )
Surguuliig ni ch gesen tiish ni shiljuuleh heregtei. Zaisangaar duuren jiheldsen mashin bas autobusand jiheldsen outanguud. Bas deer ni Zasgiin gazriin ordon toirson baahan surguuli emneleguud, nuguu unetei avsan autobusnuud ni zuvhun outan zuuhud zoriulsan um shig l bna
аймгийн төвүүдийг үнэхээр хөгжүүлэх хэрэгтэй, хүн амыг татах хэрэгтэй
Монгол улсын Үндсэн хууль ул болжээ. хэн дуртай зөрчөөд, дураараа шийдвэр гаргадаг болсон ч Үндсэн хуулийн манаач гэгддэг Цэц юу ч дуугардаггүй
ХААИС энэ тэр гээд хотод байх шаалдлагагүй, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг хотоос гаргамаар юм, хөдөөнөөс баахан юмнууд оюутан болж ирээд, төгсөөд хөдөөгөө явахгүй хотод шингэж механик шингэдгийг цэгцэлмээр
Xaais iig bugdiig ni nuulgeech ee. Gants neg salbar surguuli bish. Bigd nuuh hereggei shdee
энхбаяр сайд маш зөв ажил хийж байна яамны хүмүүс байраа захиалсан байна хамгийн гол нь энэ их том барилгын дулаан халаалтыг яам хариуцах болж байгаа нь их том ажил даа тэгэхгүй бол Дархан хот үүнийг дийлэхгүй шүү Ухаалаг шинж байдаг юмаа
Спортын зочид буудлын зориулалтай баригдсан барилгыг офисын зориулалтай ашиглаж болж байгаа юм уу.
Бүхэл бүтэн байгууллага нүүх чинь дор хаяж ажилчдийн ар гэр үр хүүхэд зохицуулаад дор хаяж 5 жилийн өмнөжс бэлдэж нүүдгүй юм уу. Одоо тэгээд гэр бүл үр хүүхдээ яах юм. Хүүхдүүдээ сургуулиас нь гаргаад Дарханд аваачих уу? Нөхөр эхнэрээ ажилаас нь гаргах уу? Ямар тэнэг тархитай нь ийм юм санаачлаад сууж байдаг байнаа. Энүүнийхээ оронд эхлээд ХААИСургуулиа нүүлгэх нь яасан юм. Бүр тэнэгтэж дуусахгүй юмаа. Нүүлээ буруц биш ажилтан албан хаагчдаа эхлээд бэлдэх боломж олгоод нүүдгүй юм уу. Нялх хүүхдүүд ээж ааваа холдож өрх гэр 2 хуваагдаж амьдрах болчоод байна малуудаа