УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр /2024.10.21/ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Мөн  үдээс хойш 14.00 цагаас Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

Өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн төслийгхоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top