Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жилээс эхлэн хэд хэдэн удаагийн мэдэгдэлдээ экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар дурдсан. Тухайлбал, “Ачит Ихт” компанийн асуудал, ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн аймшигт хэрэг зэргийг дурдаж болно. Үүнийг зарим нь тэдний хооронд үүссэн улс төрийн “дуэль” гэх мэтээр бичиж буй.
Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Хувь хүний тухайд бидний хооронд өс хонзон байхгүй. Би гагцхүү өнгөрсөн 30 жилийн алдаа завхарлыг л засах гэж хичээж байна. Авлигатай тэмцэх явцад системийн авлигын асуудлыг хөндөж байна” гэсэн. Ц.Элбэгдоржийн гадаадаас лайваар хийсэн тайлбарт тодорхой зүйл өгүүлээгүй ч “Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ” гэх үг дайсан.
Ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн аймшигт хэргийн мөрөөр хамгийн сүүлийн үед хэвлэлээр гарч буй мэдээлэл гэвэл “АНУ-аас УИХ-ын гишүүд рүү байн байн залгаж С.Зоригийн амь настай холбоотой хэргийг нам дар” гэсэн үүрэг өгөөд байна гэх сураг дуулдаж буй. Эд мөрийн баримтад авагдсан үс, нүдний шил гэх мэт зүйлүүдийг гадаадын өндөр хүчин чадал бүхий лабораторид нарийн шинжлүүлсэн. Нүдний шилэн дээрээс олдсон ДНК-гийн дагуу холбогдох хүнийг интерполоор хайж байгаа гэх мэдээллүүд ч бас цацагдсан. Тэгвэл “Энэ бүхний ардах нууц ноёнтон нь Эби биш үү” гэсэн эргэлзээ, хардлага дагуулж буй. Энэ мэтээр эргэж буй цагийн зүү экс Ерөнхийлөгчийг зааж байна уу гэмээр мэдээллүүд чих дэлссээр...
Тодруулбал, мөн л Ерөнхий сайдын хэд хоногийн өмнө хэлсэн үг нэр дурдаагүй ч Эби рүү чиглэж байна уу гэхээр байна. Учир нь мөн л системийн авлигын тухай хэлсэн. Түүний салаа мөчирт экс Ерөнхийлөгчийн оролцоо, эрх ашиг хөндөгдөх бололтой. Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн даваа гарагт УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр мэдээлэл хийхдээ “Улстөржилтөөс үүдэж, 16-20 жил гацсан бүх төслийг эрэмбэлэн УИХ-д оруулж ирж хэлэлцүүлнэ. Хэрхэхийг 126 гишүүн бүхий энэ УИХ шийднэ биз. Популист биш мэргэжлийн УИХ бүрдсэн гэж итгэж байгаа. Хөгжлийн том төслүүдийг гацаах уу, ажил хэрэгчээр буюу мэргэжлийн үүднээс хандах уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Засгийн газраас бүх зүйлийг ил тод оруулж ирье гэж байгаа. Улс төрийн зорилгоор том төслүүдийг гацаасан, хөгжлийн боломжийг хулгайлсан популистуудтай хатуу тэмцэх болно. Тэдэнтэй бүгд нийлж тэмцэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ. “Хөгжлийг гацаагч популистуудтай хатуу тэмцэх болно” гэсэн үгийг хэнийг онилж хэлсэн нь тодорхойгүй болохыг зарим хэвлэл тэмдэглэжээ. Гэтэл “16-20 жил дарагдсан 14 мега төслийг Засгийн газар эрэмбэ дараагаар нь УИХ-д оруулж ирнэ” гэдгийг Ерөнхий сайд өмнө нь УИХ-ын намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолж байв. Эрэмбэлсэн жагсаалтыг харахад хамтарсан Засгийн газар мега төслүүдийн хамгийн эхэнд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг онцолсон байдаг.
Гэтэл Гашуусухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын ажил яагаад “Зэлтэрийн гацаа”-нд орж, хөгжлийн том бодлого боомилогдож ирсэн нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэр холбогддог.
Хамгийн анх 2006-2008 оны үед Ц.Элбэгдорж "Тавантолгойг 100 жилээр гаднынханд өгнө" хэмээн хошгируулж, түүнд урд хөршийнхөн итгэж, улмаар "Шиньхуа" компани манай хилийг угтуулан төмөр зам барьж зардал гаргасан. Манайхан нарийн царигийн төмөр зам бариулахгүй гэснээр тохиролцооноосоо ухарсан. Сүүлд өргөн, нарийн царигаар улстөржиж, “Танк ороод ирнэ” гэж айлгасан бас нэг экс Ерөнхийлөгчийн асуудал ч энд холбогддог.
Яагаад хөгжлийг гацаасан, төслийг чөдөрлөсөн хэрэг сөхөгдөж байна гэхээр Гашуусухайт-Ганцмодыг нэн тэргүүнд холбосноор манай бусад боомт холбогдох, эдийн засаг тэлэх, үр өгөөжийн асуудал яригдах юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр хамтарсан Засгийн газар 14 мега төслөө эрэмбэлэн оруулж ирэхдээ, бүх зүйлийг ил тодоор, цогц байдлаар оруулж ирэх юм бол, хоёрдугаарт, улс төрийн зорилгоор том төслүүдийг гацаасан, хөгжлийн боломжийг хулгайлсан популистуудыг баримтаар гаргаж ирж хатуу тэмцэх юм бол зөвхөн Ц.Элбэгдоржоор зогсохгүй нэг бус экс Ерөнхийлөгч нэр дурдагдаж, том асуудал сөхөгдөх нь ээ.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТГ-Н ДАРГА АСАН З.ЭНХБОЛД МАК -С ИХ ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН МӨНГӨ АВЧИРЧ ЭЛБЭГДОРЖИД ӨӨРИЙН БИЕЭР ӨГСӨН, ТЭР МӨНГӨӨР МАК ЭЛБЭГДОРЖИД АВИЛГА ӨГЧ СТРАТЕГИЙН ОРДЫГ АВЧ ГЭР БҮЛЭЭРЭЭ ЭЗЭМШИЖ БАЙГАА ГЭЖ МЭДЭЭЛЛЭСЭН. АТГ ЭНЭ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙГАА ЮУ ??? АВИЛГЫН ИЙМ ТОМ ГЭМТ ХЭРГИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД ЗАРЛААД БАЙХАД АТГ ЯАГААД ЧИМЭЭ ГАРАХГҮЙ БНА ВЭ?
Hohirliig tuluuluh heregtei
BOOBN XXI80955877
Хүүр үхдэл идэж өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин хүний махан идэштэн Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг 18 удаа удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан Алуурчин юм\nАлуурчин элбэгдорж Алуурчин элбэгдохжийн Алуурчин зулбасгууд алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр ирлээ\nАлуурчин элбэгдорж Алуурчин элбэгдоржийн Алуурчин зулбасгуудад алагдсан олон сайхан залуусын өшөөг БУРХАН Алуурчин элбэгдорж, Алуурчин зулбасгуудаас авах өдөр ирлээ
Оюун-Эрдэнэ бол женкогийн хармаанд орчихсон хүн, өөрийн гэсэн мэдэл байхгүй, тэр хүний хэлсэнийг л хийж яваа хүн
34 жилд аль нам хамгийн олон жил засагласан бэ, тэр нам л буруутай,
XUCHINDUULI80955877UILCHLEED BOOBN XXI
ANUSDI TSAGN SEXSYG80955877
Жэнко. Монголчуудын боломжыг хулгайлсан н үнэн. Одоо тэр Жэнкогийн зөвралыг засах гэж энэ засгийн газар үйлээ үзэж байнашдээ.
худлаа юм биш дээ тэнэг хүмүүсээр удирдуулсан болохоор бүгд тэнэг болж одооя дуу амьдарч үлй ээ эдлэж банйа даа