БНХАУ-д суралцаж буй оюутнууд цахим гэмт хэргийн хохирогч болсоор байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 02

-ХЯТАД УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУД ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ, ХОЛБОГДОГЧ БОЛСООР БАЙНА-

БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд үл таних Хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээг өөрийн дансандаа авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн тус улсын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол сүүлийн үед нэмэгдсээр байгаа тухай Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамнаас мэдээлж байна.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-д суралцаж буй оюутан сурагчид болон иргэд, аж ахуйн нэгжүүд нь улс хоорондын мөнгөн гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж, өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top