Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг ЗОГСООНО

2024 оны 11 сарын 08

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явдаг АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг өнөөдрөөс буюу энэ сарын 8-наас зогсоохоор боллоо. Тодруулбал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж дараах гурван чиглэлд автобус үйлчилж байсан юм. 

  • АТ:1 “Засгийн газрын ордон - Гэрэлт хотхон - Зайсан” 
  • АТ:2 “Засгийн газрын ордон - Ривер гарден - Хан хилсс” 
  • АТ:3 “Засгийн газрын ордон - Энканто - Хүннү 2222 хороолол” 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top