Төв талбай дээр метро, BRT, трамвайны бүх уулзах цэгүүдийг хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. 

Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд их багтаамжийн олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, хоёр түвшний замуудыг барихаар төлөвлөж буй. 

Тодруулбал, ирэх дөрвөн жилд BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамыг хийж гүйцэтгэнэ. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгдсэн. Энхтайваны гүүрний зорчих хэсэг нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй учир нарийн зам дээр тусгай замын автобус яваад эхэлбэл түгжрэл бүр дийлдэхээ болино. Иймээс Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөж байна.
 


Мөн хөнгөн галт тэрэг, LRT, трамвай нь нэг нэр томьёо бөгөөд трамбайны урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хийж байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийнэ. Уг шугамын чиглэлийг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл явдаг байхаар төлөвлөсөн. Трамвайг хийж хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулах бөгөөд метроны төсөвт өртгөөс 10 дахин бага. Түүнчлэн төв талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.217.50) 2024 оны 11 сарын 17

Яавал яана л биз, Эрх мэдэл та нарын гарт байна. Олиггүй юм хийвэл насан туршдаа хараалгаж, зүхүүлнэ гэж ойлгоорой. Тиймээс сайн юм хий. Сумъяабазаррыг бодохоор л дотор муухайрах юм.

0  |  0
Зочин(66.181.177.164) 2024 оны 11 сарын 17

Талбай дээр шамбааралдсан болохнээ

0  |  0
Зочин(66.181.177.164) 2024 оны 11 сарын 17

Хэлснээ хийж хэрэгжүүл одоо ямар сонгууль болох билээ нямбаа сонгууль дөхөхөөр л ингэж олон амлалт хэлдэгшдээ

0  |  0
Top