ОЛОН ӨНГӨ I Эр хүн танаа

2024 оны 11 сарын 22

Дэлхийн эрчүүдийн өдрийг тохиолдуулан Монголын эрчүүддээ дээр дооргүй, хөгшин хөвөөгүй, хүүхэд шуухадгүй, орон гэргүй, онхиогүй, онцгойдуу, ядарсан боргилоос язарсан баян хүртэл бүгдэд ялгал нь үгүй мэндчилгээ дэвшүүлье.

Тэнгэрт байгаа аавууддаа тэндээ жаргалтай байгаарай гэж залбирья.

Энгэрт нь эрхэлсэн аавууддаа эндээ удаан жаргаарай гэж ерөөе. Эндэж гундсан эр нөхөртөө ахиад алдахгүй шүү гэж аминчлан захъя. Алаг хөөрхөн хөвгүүддээ аз жаргал дүүрэн байж "аавын эрдэм"-д суралцаж өсөөрэй гэж урам нэмье. Та бид чинь бүгдээрээ нийлээд монгол эр хүнийг  бүтээж яваа юм шүү. Та бид байхгүй бол дэлхий монгол эр хүнээр дутахдаа л нэг дутна. Сайн муу нийлж саваа дүүргэдэг хорвоод шар, хар, цагаан арьстай эрчүүд бүгд л нэг голдрилд ачаа тээж яваа шүү...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top