Дэлхийг үүрсэн хүүхдийн зохиогч

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 11 сарын 27

Монголын Зохиолчдын Эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбар байгуулагдсаны 70 жилийн ой саяхан тохиож, буурал багшийгаа нэхэн санагалзсан түүхийн нэгэн агшныг зохиолч, найрагчид урлав.“Дэлхийг би үүрч явна. Дэнхийтэл даагаад алхаж явна” хэмээн шүлэглэсэн энэ хүн бол “Борхон шархан”, “Хорхойтой салхи” номоор нь Монголын нэгэн үеийнхэн “угжуулж” номын амтанд орж, улмаар шүлэг зохиолын дөр суусан, хүүхдийн хайрт зохиолч, бидний  багш Навааншаравын Доржцэрэн агсан билээ. Багш минь төрөлх нутагтаа даруухан аж төрөвч, Соёлын сайд, Боловсролын сайдын энтэй ажиллаж амьдарсан. Тэнд эндээс ирсэн зочид, төлөөлөгч, аяны хүн хэнбугай ч гэрт нь дөрөө мултална. Тэгэхдээ сархадын бөглөөг ч, сэтгэлийнхээ бөглөөг ч хамтад нь суга татна. Багшийн гэрийн үүд ямар ч үед цоож цуургагүй. Багшийн  минь гэргий, галын бурхан Галя эгч орсон гарсан хүмүүсийг их, бага гэлгүй дайлж цайлна. Насаараа хүүхдүүдэд хичээл зааж, хүүхдийн зохиол бичсэн болохоор бидний багш яг л хүүхэд шиг дэврүүн, хөгжилтэй. Ямар сайндаа л гавьяаны амралтад гарсан хойноо шавь нараа санаад байна гээд хичээлийн завсарлагаанаар  сургууль руугаа гүйж байх вэ. Тэгээд гэрийнхээ цонхоор хүүхэд шуугисан их өргөөнийхөө зүг ширтэн “Багачууд минь, хүүхдүүд минь, би та нартаа хайртай. Баяр хөөр, гуниг цөм та нартай холбоотой. Улиран одох он цагийн урсгалд шавь нар минь. Улам бүр сэтгэлд тодрон үгүйлэгдэнэ” хэмээн шүлэг бичсэн түүхтэй. Хүүхдийн зохиолчид яг л хүүхэд шиг  гэнэн цайлган, итгэл сэтгэл нь гэгээн гэрэлтэй байдгийг багшаасаа л анх мэдэрсэн дээ. “Очноо” гэж хэлчихээд олон ажилд дарагдан, амьдралын аахар шаахар зүйлд түүртэн завдалгүй явахад минь ч “Миний шавь ирнэ” гэж итгэж хүлээсээр байгааг замын хүнээс сонсоод яарсаар очиж байлаа. Шавь нар ирнэ гэж хөөрөөд яагаа ч үгүй эрт шинэ дээлээ гаргаж өмсөөд хөлсөө дуслуулж суусан нь одоо хэрнээ бодогдоно. Итгэл, сэтгэл гэж ямар гэгээн болохыг насаараа гэрийнхээ үүдийг огт түгжилгүй гэгээ цацруулан амьдарч, гэрэл түүн шүлэг найргаа бичиж туурвиснаас нь харж байлаа. Тэнд, Сүхбаатар аймагт дэлхийг үүрсэн хүүхдийн зохиолч  ажиллаж амьдарч байлаа, саяхныг хүртэл.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.54) 2024 оны 11 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Top