Эмэгтэй алба хаагчид Сүүж-Уул сувилалын газарт тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Б.Гантуяа | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчдын манлайлал хөтөлбөрт хамрагдсан нэр бүхий таван эмэгтэй алба хаагч нэг баг болон дараах ажлуудыг санаачилж, хийж гүйцэтгэжээ.

Тухайлбал, Хууль сахиулах байгууллагад ажиллаж буй эмэгтэй алба хаагчдын дундах өвчлөл, нөхөн үржихүйн асуудал, Сүүж-Уул амралт, сувилалын газарт ажиллаж буй алба хаагчдад зориулсан кофе шоптой болгох, Герман, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Турк улсуудад харилцан сайн туршлага солилцох ажлуудыг санаачилжээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрх, орчны хүртээмжийг бий болгох, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, тэдний хэрэгцээ шаардлага нийцүүлэх зэрэг төслийг санаачлан бичиж, төслийн хүрээнд алба хаачдын эрүүл мэндийн асуудалд анхаарч "НУРА гэрлүг" салбартай хамтран алба хаагчдыг эмчийн нарийн мэргэжийн үзлэг, оношлогоонд хамруулж, мөн Сүүж-Уул амралт, сувилалын газарт тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top