ОЛОН ӨНГӨ I Эрээвэр тэмдэглэлүүд

Надад торгоох зүйл юу ч үгүй байсан ч гараас минь атгаад “Хоёулаа, чадна аа” гэж хэлдэг хүн. Холдоод явахад нь сэтгэл хамт одож, амьсгалах төдийд үнэрийг нь санана. Хамт байхад тэр том асуудлууд бол юу ч биш, бүх зүйл болж бүтэх юм шиг санагдаж, надад итгэл өгдөг тэр хүн. Байгаад нь л талархмаар... Үнэхээр явуулмааргүй хүн...

...

Өөрийн гэсэн ертөнцтэй хоббитой л байгаарай. Хэнээр ч заалгахгүй юу хийхээ мэддэг, зорилгоо мэддэг, яах гэж амьдарч байгаагаа ч ойлгодог. Нэг тийм өөрийн гэсэн бодсон санасан зүйлтэй, төлөвлөгөөтэй байна гэдэг л амьдрахын нэр юм шүү дээ.

...

Ирээдүйд бусдын залуу насанд атаархаж явахгүйн тулд өөрийнхөө залуу насыг хамгийн сайхан дурсамжаар хөглөж явна. Аяллын зам минь сайн сайхан олон хүмүүстэй учруулж цааш явах урам болж байгаад маш их талархаж байна.

...

Хүүхдэдээ боловсрол олгох гэж хичээхээс илүү байгаль, хүрээлэн буй орчинтой нь танилцуулахыг эрхэмлэж яваарай.  Аяллын замаас амьдралын зам руу бие хүн болж төлөвшихөд балчир наснаас нь сургаж яваарай.

Э.Сарангарав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top