Сэлэнгэ аймгийн ”Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

Админ | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч, аймгийн эдийн засаг, нийгэм, соёлын салбарын хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан хөдөлмөр, урлаг, спортын гарамгай амжилт гаргаж, олон түмэнд хүндлэгдсэн зарим хүнийг Сэлэнгэ аймгийн "Хүндэт иргэн"-ээр өргөмжилсөн байна. Үүнд:

-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Монгол Улсын газар тариалангийн ууган хөдөлмөрийн баатар Намжилын Бямбацогт

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх Рэгжийбуугийн Нямсүрэн

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сэлэнгэ Таван хан-Ноён уул" дэвжээ, “Сүлд” спорт хороо, “Ноёд” группын бөх, Монгол Улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр нар оржээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top