ОЛОН ӨНГӨ I Хөдөлгөөн л чухал байж шүү дээ

2024 оны 12 сарын 10

Манай хөдөөнийхөн бидний багад гар нь даарчихаа юу гэж бараг асууж байсангүй. Харин өдөржин голын мөсөнд яваад үхэр тэргэндээ ачааллаад ирэхээр ч тэгдэгсэн үү. Буурал ээж маань хөл нь даарчихаагүй байгаа даа гэж суудаг сан. Хүүхэд бид хажуугийн суманд дотуур байранд сууж байсан даа. Тэнд гэр тасагт үдшээр галч өвгөн нэг сайн гал түлж өгөөд, хормой хагалсан мод оруулж аргалын өрөнд хийж өгөөд явна. Багачууд болсон хойно орж гарна. Хаалга үүдэндээ салхинаас хамгаалсан амбаар ч байсангүй.

Охид бид хичэлээ хийчихээд цагаан даавуун дээр торгон утсаар оёдол мэтгэнэ. Өрхөө хошуулдчихаад л хөнжилдөө хөлөө хийгээд тор нэхэх, оёдол оёх ажлаа хийж суудаг сан. Харин задгай Зил-130 машин дээр гарч суугаад нутгийн зүг явахад хөл чилнэ, хөл даарна гэдгийг мартчихсан байдаг сан. Хүйлэн хөх жаврыг сөрөөд л машин дүнгэнэтэл дуугарсаар төрөлх сумынхаа төвд хүрнэ. Босоход бүүр өеөдчихсөн, даарсан хөл нь бээрчихсэн ч инээлдээд д бие биеэ татаж босгоод л хөдөөнөөс ирсэн мориндоо мордоод хаана л гэр орон маань өвөлжиж байна, тэгээд салхи сөрөөд довтолгоно шүү дээ. Явж явж сар дээр хөөрсөн үдшээр өвөлжөөндөө хүрэхэд урьдаас дулаахан агаар нь пүнхийгээд л тосдог сон. Тэр үед л буурал ээж маань хөл нь хөлдчихөөгүй байгаа даа гээд эсгий гутлыг минь тайлж, дулаацуулан, бүр оймсны гадуур хөвөнгөөр ороож өгдөг сөн. 

Охид бид юм оёж сурмагцаа дүү нартаа бээлий, майк олныг оёж өгчээ. Үстэй дээлийн ханцуй урт болоод ч тэр үү, гар даарах нь бага байж үү дээ. Хүүхдүүд гүйж хөхрөөд, ийш тийшээ явж байхад хөл хөрнө гэж байхгүй. Харин настангууд удаан суухаар дулаан газарт ч ялгаагүй хөл даардаг гэлцэх нь хөдөлгөөн багатайнх байж. Захын мэдрэлийн бүх судас жигд ажиллаж л байвал хөл гар аль нь ч даарахгүй ээ.

Сургуулийн мөсөн гулгуурын талбайд бид тоглохдоо том эгч нарыг дуурайгаад оймсныхоо гадуур сонин зузаалаад гутлын уланд дэвсдэг сэн. Өдөржин тоглож, хөнгөн салхитай нуурын усан дээр гулгаж гулгаж, бие биеэ чирч зугаацсаар ирэхэд тэнгэрийн сар тээр дээр мандсан байх нь жавхаатай байж дээ. Хөдөлгөөн л чухал байж шүү дээ.

С.Oюунчимэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. MANIPAL(197.211.61.50) 2024 оны 12 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0

М(103.168.34.146) 2024 оны 12 сарын 10

Хөдөө гарч амьдармаар санагдчихлаа

0  |  0
Top