Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн хүндэтгэлийн баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Батболд хүрэлцэн ирж, Сэлэнгэчүүдэд урмын сайхан үг хэлж,түүхт ойгоо бүтээн байгуулалтын их ажлаар угтсаныг онцлон тэмдэглэлээ.Тэрбээр аймгаас төрсөн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бямбасүрэн, Монгол Улсын гавьяат багш Л.Дорждамба, Д.Дуламсүрэн, Монгол Улсын хүний гавьяат эмч Г.Сахьяабазар нарын цолыг гардуулан өглөө. Ойн баяраар тус аймгаас "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор 14, "Алтан гадас" одонгоор 37, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар 40 хүн шагнагдсанаас гадна "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор өндөр настан Ж.Чулуун, "Цэргийн гавьяаны одон"-гоор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабын дарга, хурандаа А.Бүрнээбаатар, мөн штабын офицер Т.Баяраа, аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Равдандорж нар шагнагдаж, Сэлэнгэ түмнээ баярлууллаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )