Өнөөдөр /2024.12.29/ БНСУ-д "Jeju air" компанийн 181 зорчигчтой нислэгийн багийн 6 гишүүнтэй нисэж байсан онгоц осолдсон.
Тус онгоц Бангкок хотоос Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон бөгөөд 181 зорчигчийн 179 нь амиа алдсан талаар хэвлэлд мэдээлжээ.
Хоёр хүнийг эсэн мэнд олж ойролцоох эмнэлэгт шилжүүлжээ. Онгоцны ослоос 54 эрэгтэй , 57 эмэгтэй, хүйсийг нь шууд хэлэх боломжгүй 9 хүн нийт 120 хүний цогцсыг гаргажээ. Одоогоор 59 хүний цогцсыг эрэн хайж байна.
Сэтгэгдэл ( 0 )