Мэдээллийн ZINDAA.MN сайт 2024 онд болж өнгөрсөн онцлох үйл явдал, сэдвүүдийг уламжлал ёсоор тоймлож байна. Бид улс төрийн салбарын "ОНЦЛОХ ДӨРВӨН ҮЙЛ ЯВДАЛ"-ыг хүргэж байна.
-МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭНД АНХ УДАА 126 ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТ БҮРДЭВ-
Өнгөрөгч 2024 оны зургаадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд манай улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдүүллээ.
2023 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент Үндсэн хуульд дахин гар хүрч, "Сонгуулийн тогтолцоо"-г өөрчилж байсан.
Тэд УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, 78 гишүүнийг мажоритари тойргоос, 48-ыг нь хувь тэнцүүлсэн системээр намын жагсаалтаар сонгохоор тогтсон.
Улмаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 1341 нэр дэвшигч бие даан өрсөлдөж, эрх баригч нам болох МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 суудал авсан юм.
Ийнхүү өнгөрөгч сонгуулийн дүнд Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй парламенттай болсон нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа.
-ГУРВАН НАМААС БҮРДСЭН ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛЛАА-
Өнгөрөгч оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй Парламентын анхдугаар чуулган хаалтаа хийхтэй зэрэгцээд, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн Засгийн газраа бүрдүүлсэн.
Ингэхдээ УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан гурван нам буюу МАН, АН, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж, намуудынхаа мөрийн хөтөлбөрт тусгасан бодлого, чиглэлүүдийг хамтран хэрэгжүүлэхээр болсон тухайгаа онцолсон.
Ингээд хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жил 16 яам, 22 сайдтай ажиллахаар болсон нь улс төрд өрнөсөн онцлох сэдэв байв.
Нөгөө талаас хамтарсан засаг байгуулагдсан нь улс төрийн намууд бие биедээ найр тавьж, тал заслаа гэдэг шүүмжлэлийг ихээхэн дагуулсан бөгөөд тэд хамтарч намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд томоохон төсөв зарцуулна гэдгийг эдийн засагчид онцолж байсан юм.
-ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН “ХОРИГ”-ТОЙ ТӨСӨВ-
Дээр дурдсанчлан гурван намаас бүрдсэн Засгийн газар байгуулагдаж, тэд намуудын мөрөө хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхэд томоохон төсөв шаардлагатай гэдгийг онцолсон.
Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, их хурал баталсан юм.
Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хэмжээнд, Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан.
Ингэснээр Засгийн газар ээлжит бусаар дахин хуралдаж, 2025 оны төсвийн төслийг хоёрдахь удаагаа боловсруулан, Улсын Их хурал тус хуулийн төслийг мөн хоёрдахь удаагаа хэлэлцэж, баталснаар төсвийн нийт урсгал зардлыг 73,2 тэрбум төгрөгөөр бууруулсан юм.
Ингэж хориг тавьж, хоёрдахь удаагаа боловсруулсны дүнд 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болсон нь оны сүүлийн өдрүүдэд өрнөсөн онцлох сэдэв байв.
- УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ЭХЛЭХ ЦАГ ХУГАЦАА ЗАСГИЙН ГАЗРЫГ ГАНХУУЛЖ БАЙНА-
Улс төр дахь онцлох сэдвүүдийн нэг бол намууд Улс төрийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах эсэх тухай асуудал байлаа.
“Улс төрийн намын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан боловсруулж, 2023 оны долоодугаар сард батлуулсан. Энэ хууль өнөөдрөөс хоёр хоногийн дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байсан ч Ерөнхийлөгчийн сонгууль дуусах хүртэл буюу 2027 оны наймдугаар сар хүртэл хэрэгжилтийг хойшлуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
Тус хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Улс төрийн намууд арванхоёрдугаар сарын 31 буюу маргаашийн дотор Улс төрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийцүүлж намын дотоод дүрмээ өөрчлөн, Улсын Дээд шүүхээр батлуулах ёстой байсан. Улмаар уг хуульд нийцүүлж, намын бүх шатны удирдлага, даргаа бүрдүүлэх шаардлагатай.
Гэвч өнөөдрийг /2024.12.30/ хүртэл энэ хуулийн хэрэгжилт хойшлох эсэх нь тодорхойгүй хэвээр оныг үдэж байна.
Хэрвээ Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл, намууд дүрмээ өөрчлөх, намын даргаа шинээр сонгох зэрэг асуудлууд үүсэж, гурван намын Хамтарсан Засгийн газар ганхаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
araihiij buteej hiih geheer yaah geed
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ANUSDI80955877SEKSEER VANXANDI