ОЛОН ӨНГӨ I Өрөөлийн идэш бүү бологтун!

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулуун “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг дээр “Удмын санд нөлөөлдөг хамгийн чухал зүйл нь хоол хүнс. Монгол Улсад хүнсний аюулгүй байдал хангалтгүй байна. Гадаадаас орж ирж буй бүтээгдэхүүн шаардлага хангахгүй байгааг Мэргэжлийн хяналтынхантай уулзаж байхад хэлж байсан. Жимс ногоо маш хяналт муутай орж ирж байна. Генийн өөрчлөлттэй хүнс Монголд чөлөөтэй орж ирдэг. ОХУ генийн өөрчлөлттэй хүнсийг худалдаалбал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгачихлаа” хэмээн ганцхан жилийн өмнө ярьж байлаа.

Одоо ч нөхцөл байдал хэвээрээ гэхэд хилсдэхгүй. Тиймээс өөрсдийн хийснийг идэж, өөрсдийн оёсныг өмсөж, өөрсдийн бүтээснийг бэлэглэж, өрх бүр үйлдвэрлэгч болвол ямар вэ. Ингэхийн тулд  өргөө бүр чадамжтай бай. Өөрөө хий, өөрөөрөө гоё.

Өрнөдийн өгөөшт бүү авт, өмнөдийн мэхэнд бүү чадуул. Өрөнд бүү баригд, өтөнд бүү идүүл. Өөр хоорондоо бүү өшилдөж, өрөөлийн идэш бүү бологтун! 

Н.Дуламсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top