Б.Ачбадрах БНСУ-ын нээлттэй тэмцээнээс ХОС АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болж, Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөж, Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртлээ.

Тухайлбал, Б.Ачбадрах тэмцээний эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46:07.9 минутад туулснаар түрүүлсэн бол тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулснаар алтан медаль хүртсэн байна. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан хошой алтан медальтан болов.

Б.Ачбадрах БНХАУ-ын Харбин хотод ирэх хоёрдугаар сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ба түүний хувьд гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top