Хүмүүс буян хийнэ гэдэг. Хүн баярлуулж дэм тустай явбал нэн сайн. Хамгийн том буян бол бусдад хийгээд орчлон хорвоод гай хорлолгүй мөрөөрөө амьдрах учир ерөөлөө бэхлэх гэнэ. Ширгээсэн голын тоогоор, сэглэсэн байгалийн хилэнгээр, сэтэрсэн түмний цурхиралтаар, сэнжиндсэн урхины барцадаар барахгүй нүгэл хураах ахул барьж дийлэхгүй бузар, дарж хүчрэхгүй тийрэн хөлөглөн түмэн олны хараал биежин, харахад амьд ч, хазахад шүдтэй ч хамаг үйл нь уруудаж хад мөргөн тэрийх ёсонтой. Тийрэн ч тэнгэрийн зараал гэдгийг бүү март. Хар мөнгөөр халхалавч, хамаг олныг төөрөгдүүлэвч харанхуйн нүгэлээ нууж эс дийлнэ. Тэнгэрт архив бий. Тэнд ял асууна, ямба алдуулна. Тэнд азаар авилгал байхгүй. Халхын заяа их ээ. Хазайх өдөр байвч хантайрч өндийх, хар муугаас хагацах цаган эрхшээвэй. Цам харайвч цалгардал үгүй ажээ.
Н.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )