ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2025 оны 01 сарын 25

Аргын тооллын 1 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 26

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН ХӨХ МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.28-17.41
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 1 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 26, Эрхтэний тэнгэрт одтой, хөх морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:28-17:41. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top