Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025 оны 01 сарын 26

Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.

Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор мөн баталсан билээ.Энэ хүрээнд улаанбуудайн дээд болон нэгдүгээр зэргийн гурил, 9 нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн.

Хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотой хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж жилийн эцсийн байдлаар нийт 64.2 мян.тн улаанбуудайн гурил буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мян.тн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мян.тн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мян.тн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арцсуурь боомтоор 3.9 мян.тн улаанбуудайн гурилыг Оросын Холбооны Улсаас тус тус импортолсон  байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 117.9 мян.тн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их тэжээл импортолсон байна.

Энэхүү нөхцөл байдал нь стратегийн хүнс болох улаанбуудай болон гурилын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, тэдгээрт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнэгүйдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй байна. 

Иймд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль зорилгодоо хүрсэн гэж үзэж буй учир Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(14.1.81.163) 2025 оны 01 сарын 26

жинхэнэ ашиг сонирхлын зөрчил гэж энэдээ

0  |  0
Зочин(202.9.40.103) 2025 оны 01 сарын 26

Бас л нэг зальтай хулгайч шүү дээ. Хаа явсан газраа яаж хоослох хэрхэн идэхээ мэддэг, олон цүнх баригч, албан тушаал горилогч эр эм хүмүүсээр гар хөлөө хийдэг

0  |  0
иргэн(66.181.184.54) 2025 оны 01 сарын 26

Хаана сургууль төгсөж, ямар мэргэжил эзэмшсэн хүн юм бол доо. Судалгаа тооцоо хийж үзсэн боловуу , гурилын бүлгийн төлөө дуугараад байх шиг. Ард иргэдийн эрх ашиг гэж ер ярихгүй юм.

0  |  0
зочин(14.1.81.163) 2025 оны 01 сарын 26

хоосон толгой

0  |  0
зочин(14.1.81.163) 2025 оны 01 сарын 26

хоосон толгой

0  |  0
Top