Хурдан морь унадаг хүүхдийн ЭРХ ЗҮЙН АСУУДЛЫГ хөндөх цаг иржээ

2025 оны 01 сарын 31

Хаврын морин уралдааны “Дүнжингарав” наадмыг сэргээлгэхээр өмнөх амралтын өдрөөр уяачид, адуучдын морьт жагсаал Сүхийн талбайд болсон билээ.

Утааны эсрэг, нүүрсний хулгайн эсрэг, ураныг эсэргүүцэгчид гээд үе үе болдог жагсаалуудаас ялгаатай нь Засгийн газар уг асуудлыг шуурхай хэлэлцэж, энэ долоо хоногт шийдвэр гаргалаа.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг тухайн аймаг, орон нутгийн ИТХ гаргахаар болж байгаа юм. Хүйтний эрч ид чангардаг нэг, хоёрдугаар сард морь уралдахгүй гэдгийг үүгээр тогтов. Хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12-оос дээш насны, аюулгүй байдал, хувцас хэрэгслээр бүрэн хангагдсан байх ёстойг мөн Засгийн газраас шийдвэрлэлээ.

Зөвшөөрөлгүй уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглож, уралдааны үеэр хүүхэд эндсэн бол тухайн орон нутгийн зөвшөөрөл өгсөн, зохион байгуулсан хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татахыг ч анхааруулав. Хаврын уралдаантай холбогдуулж Засгийн газар тогтоол шийдвэр гаргахгүй, мөн түүнд оролцохгүй. Зөвхөн тухайн орон нутгийн ИТХ хуралдаж шийдвэр гаргана, зөвшөөрөл өгсөн шигээ хүүхдийн амь нас, эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээнэ. Нэгэнт Засгийн газар тогтоол гаргахгүй тул морь нь түрүүлж, айрагдсан уяач улсын ямар нэг цол, чимэг авахгүй гэдэг нь тодорхой.

Уламжлалт морины уралдааны тухайд өнтөй дулаан өвөл, налгар сайхан хавар бол яах вэ, тухайн орон нутгийн ИТХ нь мэдээд уралдуулна л биз. Үүний зэрэгцээ хурдан морины уралдаан, адууны соёл, өв уламжлал зэргийг үгүйсгэсэн хэрэг огт биш, гагцхүү уралдааны үед гардаг хүүхдийн эндэгдэл, бэртэл, улмаар хөгжлийн бэрхшээлд хүргэж болох гэмтэл, хүйтэн цагт хөл гар, нүүрээ хөлдөөдөг, нүд царцаж яваандаа хараа мууддаг зэрэг сөрөг нөлөөллийн талаар УИХ-ын гишүүд, жирийн иргэд үгээ хэлж буйг зөв талаас нь ойлгох чадвар бидэнд хэрэгтэй байгаа юм. Тэд адуу дагасан хөдөөгийн амьдралыг үгүйсгэсэнгүй, адууны соёлоо хайрлаж хамгаалахын чухлыг баллуурдах гэсэнгүй.

Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал ярьсан болгоныг Монгол өв соёлын дайсан мэтээр харж занаж зүхэх нь нийгмийн сүлжээнд хэрээс хэтэрсэн үзэгдэнэ. “Монголоос зайл”, “Би мориноос унаад үхээгүй өдий хүрээд явж байна” гэхчлэн үгсийг шидэлсэн харагдана. Утаа угаар, авто осол, гэр бүлийн хүчирхийллээр амь үрэгдэж байгаа хүүхдүүдээ ярь, бүр байчихаад ураныг ярь гэж барьцана. Тухай бүрээр нь яриад л байгааг уг нь нийтээрээ харж л байгаа. Гэхдээ энд ялгаа бий. Утаа угаар, гэр бүлийн хүчирхийлэл, авто осол зэрэг нь хувь хүний анхаарал, хариуцлагатай шууд холбоотой. Гэтэл ялангуяа газар хөлдүү, цас, мөс арилаагүй нөхцөлд хийх морины уралдаанд голдуу сэргээш тариад мансууруулчихсан, эрлийз маягийн хэл мэдэхгүй адгуус дээр балчир хүүхэд мордуулаад “Аз мэдэг” гээд явуулж байгаа шүү дээ. Дулаан газар, говь, зүүн бүсээр өвөл, хавар морь уралдуулдаг заншил байсан эсэхийг мэдэхгүй, хатуу цаг агаартай, өвөлдөө хасах 40-50 градус хүрч хүйтэрдэг, цас оройтож ханзардаг, хаврын дулаантай тавдугаар сар гаргаж золгодог Хөвсгөл, Увс, Завханы хойд талаар өвөл, хаврын уралдаан гэж сонсож байсангүй. Улсын их баяр наадмаараа л хурдан морио уралдуулж баясаж цэнгэдэг, хүүхэд мориноос уналаа ч эндсэн, хүнд бэртсэн тохиолдол дуулдаж байгаагүй л юм. Жинхэнэ бэлчээрийн цэвэр монгол морьдоороо, уяач, наадамчид нь ёс журамтай цэнгэж нааддаг, түрүүлж, айрагдсан морины бай шагнал гэж овойж оцойсон хөрөнгө мөнгө өгдөггүй, морины соёлоо уламжлал ёсоор нь хадгалж байсан үе бий.

Монгол хүүхдийг ч мориноос салгах гэсэнгүй. Морины нуруун дээр гарч үзээгүй монгол хүн ч ховор л байх. Айл саахалт хооронд морь унаад давхих өөр, хонины морь унаад мал хариулах нэг өөр, ердийн морины уралдаан ч өөр, харин том том бооцоотой, хүүхдийн амь, хүлгийн амь хоёр мөнгөн дор зулаастай хайруу цагийн уралдаан бүр огт өөр. Эрлийз адууны ааш зан, зөн мэдрэмж, бүх зүйл монгол адуунаас эрс ялгаатай. Бусад орнуудад цэвэр цусны уралдаанч адууг насанд хүрсэн мэргэжлийн жокей унаж уралдуулдаг нь ч учиртай. Өргөн утгаараа цаана нь олон асуудал бий.

Ёс заншил, өв уламжлалд ч цаг үеэ дагаад өөрчлөлт ордог. Хуучин цагт уяачийн өөрийн хүүхэд унаж уралддаг, унаган адууныхаа зан араншинг эзэн нь мэддэг байсан бол өнөөдөр “Унаач хүүхэд” гэсэн нэгэн “анги давхарга” гараад ирснийг анзаараарай. Тэр тод манлай, манлайчууд өөрийн үр хүүхэд, ач зээгээр морь унуулна гэж бараг байхгүй. Мөнөөх “Унаач хүүхэд” гэх ядруухан эцэг эхтэй, эсвэл асран хамгаалагчгүй шахам хүүхдийг дийлэнхдээ ганц үдийн хоолны мөнгөөр хөлсөлж “Морины ажил” гэгчид дайчилж байгаа нь худлаа биш. 

Өдгөө “Морь унаач хүүхэд” гэдэг нэршил бүхий ажил мэргэжил хүүхдийн хөдөлмөрийн нэг төрөл болоод өвөл, зун ялгаагүй нэг уралдаанд бүх насны морь унаж байгаа. Уралдаанаас гадна үсэргээ сунгаа, морины арчилгаа маллагаа зэрэг нэргүй олон  ажлыг ч морины хүүхэд эмхэлж яваа. Хурдан морины хүүхэд нас ахиад ирэхээрээ намхан жижигхэн, давжаа туранхай хар залуу болчихоод туслах уяач хийж айлын зарц шиг явдаг гэсэн яриа ч гардаг. Ортой л байх. Жин хөнгөн байлгах гэж хийжүүлсэн ундаа өгдөг, өлөн зэлмэн байлгадаг гэдгийг ч Хүний эрхийн комиссынхон анзаарч л байгаа биз ээ. Дээр нь морины уралдаан томоохон бизнес, улс төрийн шалтгаантай болж, улстөрчдөөс олон Тод манлай төрсөн. Ийм учраас л хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж амь нас эрүүл мэндийг хамгаалах цаг иржээ гээд байгаа юм.

Хуучин цагт Улаанбаатарын Цагаан хуаранд байсан шиг Морин тойруулгатай, сонгодог уралдаанд зориулсан цэвэр цусны адуутай, мэргэжлийн жокейтэй болчихвол аль цагт, ямар улиралд уралдах нь ёстой хамаа алга. Ёстой нөгөө бооцоот уралдаанаа хөгжүүлнэ биз. Тэр дагуу сонгодог морин уралдааны зам, дасгалжуулагч, унаач, мастер, хүн, малын эмчтэй болж таарна. Хөгжлөө дагаад ингэж жинхэнэ уламжлалт хурдан морины уралдаан, мэргэжлийн бооцоот мөнгөний уралдаан хоёр салах цаг ирэх биз ээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.158) 2025 оны 02 сарын 01

Уламжлалт болоод сонгодог морин уралдааныг хүлээх биш яаралтай салгаж хуульчлах хэрэгтэй. Хөрөнгө санхүү, материаллаг бааз, цэвэр, эрлийз адуу, түүнийг уяж сойж, арчилж малладаг уяач, туслахууд гээд бэлэн байна Тэд сонгодог морин уралдаанаа дуртай үедээ бооцоогоо тавиад уралдцгаана л биз. Энэ бол өв соёл ч биш, уламжлалт уралдаан биш цэвэр бизнес, энтертаймент. Тэр чиглэлээрээ хөгжиг. Харин үндэсний уламжлалт морин уоалдааныг дулааны улиралдаа малчин түмэн, жирийн иргэд нь монгол адуугаараа, хүүхдээ унуулж уралддаг болгож салгаж өгөх хэрэгтэй. Энэ бол могголчуудын адууны уламжлалт өв соёл нь

0  |  1
OYUN(197.211.63.115) 2025 оны 02 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
OYUN(197.211.63.115) 2025 оны 02 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
OYUN(197.211.63.115) 2025 оны 02 сарын 01

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Dd (71.205.4.58) 2025 оны 02 сарын 01

Yadaj l huulind todorhoi zaasan emeeltei uralduulah zaaltiig uyaachid eersdee zertchdeg shuu dee Naadmiin komiss ch toodoggui

0  |  0
Dd (71.205.4.58) 2025 оны 02 сарын 01

Yadaj l huulind todorhoi zaasan emeeltei uralduulah zaaltiig uyaachid eersdee zertchdeg shuu dee Naadmiin komiss ch toodoggui

0  |  0
shitty (67.171.160.15) 2025 оны 02 сарын 01

zavaan umhii jorlonguud uursduu adsagaa unaj uhetsgee

1  |  0
Close menu