Авлигад идэгдсэн шүүгчидтэйгээ тэмцсэн бол...

2025 оны 01 сарын 30

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцлээс алхам ч ухрахгүй, өрөвдөхгүй, өршөөхгүй гэдгээ анхнаасаа хатуу мэдэгдэж ирсэн. Үүнийгээ УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанд хамгийн олон удаа илэрхийлсэн нэгэн.

Саяхан л гэхэд УИХ-ын нээлттэй чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна. Нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан нөхдүүд бүгд шүүгч нар байгаа. Шүүгчид хэргээ шийдэж чадахаа байсан. Бүх байшинд шүүгч нар орц орцоор нь байр авсан. Шүүгч нар нь өөрсдөө авлигач. Тэд нар яаж авлигатай тэмцэх юм” хэмээн хэлсэн.

Гэтэл шүүгчид Ерөнхий сайдын  дээрх шүүмжлэлд дүгнэлт хийсэнгүй. Салбартаа байгаа асуудалд дүн шинжилгээ хийх, болж бүтэхгүй байгаа зйлүүдээ засах талаар алхам хийсэнгүй. Харин ч  “...Ерөнхий сайд шүүгч бидний нэр хүндэд халдлаа" гэсэн эсэргүүцсэн мэдэгдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хамтран гаргав.

Тэд “Ерөнхий сайд шүүгчдийн нэр хүндэд халдсан ташаа мэдээлэл түгээж байна” хэмээн үзэж эсэргүүцжээ. Ийнхүү  авлигын эсрэг тэмцэх асуудлаар шүүх засаглал нь гүйцэтгэх засаглалтайгаа эсрэг тэсрэг байр суурьтай, өстөн мэт хоёр тийшээ хараад суучихсан улс орон Монголоос өөр хаана ч байхгүй болов уу. Авлигыг өөгшүүлдэг, хамгаалдаг шүүх, шүүгчид ч манайхаас өөр улс оронд байхгүй байх. Энэ тохиолдолд авлигачид нь хөшигний ард алгаа ташаад сууж байгаа нь ойлгомжтой.

Хэдийгээр Засгийн газар авлигатай тэмцэж буй боловч энэ төрлийн гэмт хэрэг манай улсад буурахгүй байгаа. Авлигын хэргүүд шүүхээр шийдэгдэхдэ удаан байгаа нь ч үнэн. Хариуцлага тооцох үйл явц удаан байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсээр байгаа ч нь үнэн. Баримт түшвэл, энэ сарын 13-17-ныг хүртэл ердөө ганцхан долоо хоногт л гэхэд  авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 146 дуудлага орж ирсэн нь үүнийг  нотолно.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хамтран гаргасан мэдэгдэлд дурдсанаас үзэхэд, “...Засгийн газраас хэрэгжүүлэх “мега”  төслүүдийн   тендертэй холбогдох аливаа маргааныг 2020-2023 онд захиргааны хэргийн шүүхүүд огт шийдвэрлээгүй. Харин 2024 онд нэг буюу “Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын станцыг барих гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” тендертэй холбоотой маргааныг захиргааны хэргийн гурван шатны шүүх хэлэлцэн 2024 оны 12 дугаар сард эцэслэн шийдвэрлэсэн” гэжээ.

Тодруулбал, уг тендерт оролцсон хоёр этгээд болох “Митайм интернэйшнл” ХХК болон “Чайна Вэстэрн Павр Индастриал” ХХК, “Майнс Ап” ХХК, “Бээжин Бэйжонг Уурын турбин генератор” ХХК-уудын түншлэлээс уг тендер шалгаруулалт нь хууль зөрчсөн гэх агуулгаар маргаж, “Митайм интернэйшнл” ХХК-аас Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж, хоёр шатны шүүхээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэж байж.

Ерөнхий сайдын хэлсэн “мега” төслийг шүүх гацааж байсныгаа өөрсдөө нотолжээ. Улсын дээд шүүх дээр бүтэн жилийн дараа уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон аж. Эндээс юу харагдаж байна гэхээр Тавантолгойн  цахилгаан станцын асуудлыг бүтэн нэг жил шүүх дээр гацаасан хоёр шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байсныг Дээд шүүх нь өөрөө нотолжээ.

Ийм учраас Гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүхийг шүүмжилж. Мэдээж мега төслүүд хөдлөх энэ том ажил нэг жилийн өмнө ч гэсэн эхэлсэн бол улс орны хөгжилд хэчнээн хэрэгтэй байсан бэ гэдэг хэнд ч ойлгомжтой. Өнөөдөр л гэхэд манай улс  нийт эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг БНХАУ болон ОХУ-аас импортоор авч байна. Улс орны ийм том эрх ашгийг бүтэн нэг жил гацаасан нь баримтаар тодорхой байхад шүүх Ерөнхий сайдын шүүмжлэлд өрвөлзөж, үгнээс нь өө хайн өөрсдийгөө өмөөрөн мэдэгдэл хийж суугаа нь улам бүр унаж байгаа шүүх байгууллагын нэр хүндэд нэрмээс болно уу гэхээс нэмэр болохгүй. Ингэж байхаар харин ч шүүмжлэлд дүгнэлт хийж, авлигад идэгдсэн шүүгчидтэйгээ тэмцсэн бол шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх байлаа.

М.ЗУЛ

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochingud(86.111.136.99) 2025 оны 02 сарын 03

bugdiig hamruulaagui gedgiig ni medeej shdee , gol gol tom tusul hutulburuudiig l helsen ni medeej bhad

0  |  0
шит(67.171.160.15) 2025 оны 02 сарын 03

авилгач шүүгч нар монголчуудыг 30 н жил хорлолоо одоо болоо юм бишүү. энэ луйварчин шүүгчидийн бүх хөрөнгийг нь хураагаад шоронд нь илгээх цаг ирэх л болно. гэмт хэрэгтэн биш хүнээр л ерөнхийлөгчөө сонгомоор байна хөдөөний оркуудаа.

1  |  0
yr(202.9.40.196) 2025 оны 02 сарын 03

Улсын дээд шүүхийг татан буулгаап шүүгчдийг нь сумдад ажиллуул..

1  |  0
S(139.5.219.147) 2025 оны 01 сарын 30

BOOBN XXNO SEXSYGEER VANXANDI80955877

0  |  0
S(139.5.219.147) 2025 оны 01 сарын 30

ANUSDI80955877

0  |  0
зочин(202.21.124.2) 2025 оны 02 сарын 03

Авлигач шүүгч цөөхөн л байгаа. Шүүгч нар бүгд муу биш ээ. Муу нэртэй, авлигад холбогдсон хэдхэн шүүгч л байгаа биз, тэрийгээ цэвэрлэх хэрэгтэй. Бусдынхаа нэр хүндийг доош татаж болохгүй ээ. \n

1  |  1
Зочин(202.9.40.84) 2025 оны 02 сарын 03

Баярлалаа бодитой мэдээлэл бна

3  |  0
Зочин(202.70.34.98) 2025 оны 02 сарын 03

Цагдаа шүүхээ цэгцлээчээ ёстой ард ирэгдийг туйлдуулж байгаа чинь монголын шүүх цагдаа ялангуяа энэ дүүргийн цагдаагийн газар чинь үнэн дампуу хулгайчийг нь өөрсдөө олж өгөөд байхад л ажилаа хийхгүй бүр сүүлдээ өөрсдөө ялтан шиг байцаагдахыг нь яана гээч тэгээд сүүлдээ залхаад хаядаг гээд боддоо шууд хэлэхэд монголын цагдаа нар хулгайчтайгаа нийлсэн гэхэд болно шүү. Хотны нохой хээрийн чонотой нийлсэн гэх үлгэртэй агаар нэг

4  |  0
songogch(202.9.46.112) 2025 оны 02 сарын 03

Улсын дээд шүүхийг татан буулгаап шүүгчдийг нь сумдад ажиллуул....хүрэлсүх ажлаа хийгэч ээ.....цамцаа урагдтал шүүхээ цэвэрлээч ээ....

3  |  0
Close menu