ХАРБИН-2025 | Триатлонч Б.Баяр Азийн өвлийн наадамд оролцож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 08

Триатлонч Б.Баяр "Харбин-2025" Азийн өвлийн наадамд оролцож байна.

БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн спортын IX наадам эхэллээ. Тус Азийн наадамд оролцож буй Монгол тамирчдын салхийг триатлонч Булганхүүгийн Баяр керлингийн тэмцээнд хагалан эхлүүлсэн юм. Тэрээр керлингийн спортоор хичээллэдэг төдийгүй холбооны удирдах албан тушаалтай, МҮОХ-ны гишүүн билээ.

Б.Баяр анх триатлоны спортоор "Cannondale" клубт хичээллэн 2016, 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд залуучуудын ангилалд дараалан медаль хүртэж байв.

Гэрэл зургийг Ч.Ганбат (Харбин-2025)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top