ХАРБИН-2025 | Кувейт-Киргизийн тоглолт өрсөлдөөнтэй боллоо

Админ | Zindaa.mn
2025 оны 02 сарын 08

С.Сүхтөмөр (Харбинаас мэдээлж байна)

БНХАУ-ын Харбин хотноо өчигдөр нээлтээ хийсэн Азийн өвлийн наадмын хоккейн тэмцээн наадмын нээлтийн ажиллагаа эхлэхээс 4 хоногийн өмнө эхэлсэн бөгөөд эрэгтэй 12 баг 3 хэсэг болон тоглож байгаа юм. 

Азид мөсөн хоккейн хөгжил улс бүрд өөр бөгөөд ихэнх халуун оронд дөнгөж хөгжиж эхэлж байгаа тул зарим тоглолт хүч тэнцвэргүй тулаан болох нь тодорхой байдаг ба энэ удаагийн наадамд ч гэсэн эхний шатанд таарсан Гонконгийн баг Энэтхэгийн багийг 30-0, мөн Киргизийн баг Бахрейнийг 29-0, Туркменистан Макаогийн багийг 26-0 гэх мэт их зөрүүтэй оноогоор хожив. 

Харин хоккейн тэмцээнд оролцож байгаа Кувейт-Киргизийн тоглолт маш өрсөлдөөнтэй ширүүн боллоо.

Эхний үеийг 5-3 харьцаатай Кувейтийн баг хожиж, хоёрдугаар үед бүр 7-3 -аар илүү гарсан боловч үндсэн цаг дуусахад Киргизийн баг 8-8 болгож тэнцүүлснээр барахгүй хугацаа сунгасан үеийн 19 дэх секундэд хожлын гоолыг Киргизийн багийн довтлогч Мамед Сейфулов оруулснаар тоглолт Киргизийн багийн хожлоор өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.198) 2025 оны 03 сарын 13

Манайх яагаад орсонгүй вэ, уг нь эдэнтэй үзвэл үзнэ ш дээ

1  |  0
Top