ХАРБИН-2025 | Уулын цанын төрөлд Монголын 4 тамирчин өрсөлдлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 08

Гэрэл зургийг С.Энхжаргал
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо 

БНХАУ-ын Яабули хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр уулын цанын эмэгтэйчүүдийн слалом төрлийн тэмцээнд 17 орны 45 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн тамирчин оролцож байна. 

Энэ төрөлд Япон улсын тамирчин түрүүлсэн бол удаах байрт БНСУ, Японы тамирчид оров. Харин манай улсын тамирчдын тухайд А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байрт хурдаллаа.

Маргааш тус төрлийн эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхлэх бөгөөд монголоос Э.Тэмүүлэн, А.Ариунбат, О.Өсөх-Ирээдүй, Ц.Тэмүүлэн нар оролцох юм. Монголын уулын цанын баг тамирчид 1986 оны Азийн өвлийн спортын наадмаас өнөөг хүртэл тасралтгүй оролцож байгаа цөөн спортын нэг төрөл билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top