ХАРБИН-2025 I Монголын гүйлтийн цанын тамирчид хагас шигшээд шалгарав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 09

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын наадам үргэлжилж байна.

Өчигдөр гүйлтийн цанын 1.5 км-ын зайн уралдаанд Монголын найман тамирчин өрсөлдсөнөөс зургаа нь хагас шигшээд шалгарсан юм.

Өнөөдөр манай улсын гүйлтийн цаначид 5 км-ын зайд уралдах билээ.

Хагас шигшээд шалгарсан Монголын хоёр эмэгтэй цаначныг онцолбол, Э.Ариунтунгалаг нь Азийн өвлийн спортын наадамд анх удаа уралдаж байгаа бөгөөд тэрбээр Швейцар улсад болсон тэмцээнд 13 дугаар, Алс дорнодын аварга шалгаруулах цуврал тэмцээний сонгомол техникийн 5 км-ын зайд тавдугаар байрт орсон нь ирээдүйтэй тамирчин болохыг илтгэнэ.

Харин Т.Ариунболд нь биатлоны спортоор анхлан хичээллэж байсан ба төрсөн эгчийнхээ дуудлагаар цанын спорт руу орсон байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top