С.Сүхтөмөр | Харбин хотоос мэдээлж байна
Хятадын Харбин хотноо 26 дахь жилдээ бүтээж буй цас мөсний гайхамшигт хотхоныг энэ жил “Харбин 2025” наадамд зориулж сэдэвчлэн урлажээ. Энэхүү бүтээлийг Харбинд ирсэн хүн бүр үзэхийг хүсэж байна.
Агуу том хотхоныг бүтээхэд Харбины хажуугаар урсдаг Сонхуа (Songhai) голын 300,000 куб метр мөсийг ашиглан, 1 сая метр квадрат газрыг хамруулжээ.
Нэг жилийн голын мөс нь хотхон барихад хүрэлцдэггүй тул голынхоо түрүү жилийн мөсийг авч хадгалж байж бүтээн байгуулалтаа хийдэг гэж байлаа.
Арванхоёрдугаар сараас эхлэн голын мөсийг хурааж эхлэн, бүхий л бэлтгэл ажлыг хэдэн мянган хүнийг оролцуулан байж сайтар хийгээд, яг газар дээрх хотхоноо 15 хоногийн дотор хийдэг гэж танилцуулж байлаа. Энэ 15 хоногт олон чиглэлийг хариуцсан 10,000 орчим хүн нэгэн зэрэг ажиллажээ.
Хүний гараар бүтсэн гайхамшиг нь Ази тивийн 42 орны онцлог барилга байгууламж, байгалийн үзэмжийг дүрсэлжээ.
"Харбин-2025" наадмын бамбарыг нээлтийн өдөр энд асаасан билээ.
Сэтгэгдэл ( 0 )