Аймгийн арслан төрүүлсэн Өмнөговь аймгийн 80 жилийн ойн бөхийн барилдааны тойм

Админ | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

Өмнөговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бөхийн барилдаан энэ сарын 22,23-ны өдөр үргэлжиллээ. Барилдаанд  хүчит 256 бөх хүч чадал, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдсан.  Үүнээс улсын цолтой 30,  аймгийн арслан цолтой 20 гаруй бөх зодоглосон бөгөөд энэ нь наадмын чансааг илэрхийлж байсан юм. Шөвгийн наймд  Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан Д.Баасандорж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Д.Батболд, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабшир, Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын харъяат аймгийн арслан Бо.Батжаргал, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын гарьд М.Баяржавхлан, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаяр нар шалгаран үлдсэн.  Барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат "Хилчин" спорт хорооны бөх аймгийн заан Батчулууны Хашбат түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Л.Гантулга үзүүрлэж наадамчин олноо баясгалаа.
Өмнөговь аймгийн наадамд түрүүлсэн бөхийг 30 сая төгрөг болон Өмнөговийн есөн  гайхамшгийн нэг ноён сэврээ хийцийн 16 лангийн мөнгөн аяга,  дурсгалын зүйлээр шагнасан.  Энэ шагналыг зургаан насны  хурдан морины уралдааны түрүүг авсан уяач нарт мөн гардуулсан юм. 
Уншигч та бүхэндээ таваас наймын давааны оноолтыг хүргэе.
Тавын даваа
1. Д.Ганхуяг у.а - Л.Гантулга у.н
2. М.Баяржавхлан у.г - Д.Цогзолдорж у.н
3. Ж.Бат-Эрдэнэ у.г - Б.Хашбат а.з
4. Д.Баасандорж у.з - С.Идэрсүрэн а.а
5. М.Өсөхбаяр у.з - Ш.Уламбаяр у.н
6. Д.Батболд у.х - Б.Чинзориг у.н
7. А.Цацабшир у.х - Ц.Одбаяр у.н
8. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Бо.Батжаргал а.а


Зургаагийн даваа
1. М.Баяржавхлан у.г - Д.Батболд у.х
2. Д.Баасандорж у.з - Б.Хашбат а.з
3. М.Өсөхбаяр у.з - Бо.Батжаргал а.
4. А.Цацабшир у.х - Л.Гантулга у.н

Долоогийн даваа
1. М.Баяржавхлан у.г - Л.Гантулга у.н
2. М.Өсөхбаяр у.з - Б.Хашбат а.з

Наймын даваа
1.    Л.Гантулга у.н - Б.Хашбат а.з.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top