УИХ тар л гэдэг, тарж байсан түүх байна уу!

С.Данзан | Zindaa.mn
2025 оны 02 сарын 12

“Олдоод өлдөв” гэгчээр УИХ-ын гишүүдийн тоо 126 болсноор улам ч эмх замбараагүй, эрх зүйн чадамжгүй боллоо. Засгийн газар, зарим яам тамгын газар туйлын хангалтгүй ажиллаж байхад Төрийн эрх барих дээд байгууллага нь ямар ч хариуцлагын тухай ярьж чадахгүй сууна. Энэ нь нэг талаараа Засгийн газарт гурван нам хамтарсанд байгаа байх. Жагсаал цуглаан төлөвлөгдөж байгаа ч цааш удаан үргэлжлэхгүй байна. Үүний цаана юу харагдаж байна вэ гэхээр жагсаал, цуглааны цаана нам болон ямар нэгэн улс төр алга. Урьд өмнө жагсаж цуглахад нийгэмд дохио өгөх хугацаанд тэмцэл өрнүүлдэг байв. Харин өнөөдөр нэг өдөр бужигнаад дуусаж байна. Арга ч үгүй. Засгийн газарт хамтарч байгаа АН-д жагсаал, цуглаан зохион байгуулах шаардлага алга. МАН-ын угжны хурга ХҮН-д бүр ч шаардлага байхгүй. Өөр бусад жижгүүдийнх нь хугацаа болоогүй. Ард түмний хувьд “УИХ тар” гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.

“УИХ тар, ажиллах эрх зүйн чадамжгүй боллоо” хэмээн цээжээ дэлдэж төр, түмнээ зүхэн суугаа олон гишүүн харагдана. Гэхдээ Төрийн тулхтай түшээд “Парламент тар” гээгүй байхад дөнгөж парламентийн босго давсан банди нар Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагыг тар хэмээн шүлсээ үсчүүлж байгаагийн цаана бол улс төр л байгаа.

Угийн “муу нэр, луу данстай” болсон парламентийн нэрийг баруун зүүнээ мэдэхгүй олон шинэ гишүүн орж ирснээр бүр ч унагаав. Төр хэмээх мөн чанараа таниагүй нийгэм, сонгогчдын бухимдлын давалгаанаас далайн хөөс мэт шидэгдсэн шинэ нөхдийн энэ хийрхэл парламентийн нэр хүндийг улам бүр шороотой хутгах аж. Нөгөө талаар Намын жагсаалтын нөмөрт багтан орж ирсэн нөхөд бол хаа хамаагүй чалчиж байна. Энэ чинь олон зуун жилийн түүхтэй Их Монгол Улсын төрийн голомт гэдгийг эхлээд санах хэрэгтэй. Монгол төр муу байгаа нь та бүхний л муу муухайн хар гай. Хууль тогтоох дээд байгууллагын ажил муу байгааг олон нийт шүүмжилж байгаа нь үнэн. Үүнтэй санал нэгдэх хэдий ч сайн муу байгааг өнөөдөр дүгнэхгүй. Хэтдээ батлан гаргасан хуулийн үйлчлэл амьдрал дээр харуулаад өгөх учиртай. Парламент өөр юу хийх ёстой юм. Тойрогтоо очиж эмнэлэг барих уу, зам засах уу, шинэ гэр гардуулах уу гээд бодох ёстой асуудал. Уг нь тэд амьдрал онол хосолсон сайн хууль батлан гаргах үүрэгтэй болохоос энд тэнд очиж тууз хайчлах ёсгүй. Өнөө цагт тэдэнд хариуцлагын чанга тогтолцоог бий болгох, түүнийг мөрдүүлэх эрхэм үүрэг дутагдаж байгааг нуух аргагүй. Ямартай ч Монгол Улсыг тараачихгүй 30 гаруй жил чирээд ирсэн нэн шинэ үеийн түүх энэ айлтай холбоотой. Хүмүүс нь зөнөчихсөн болохоос нялхын нялх ардчилалтай улс орон замнадаг замаараа л сайн муугаа томолдуулан урагшилж байна. Түүнээс бус сайн муу улстөрчдөд дэвслүүлдэг төртэй байхыг хэн хүсэх билээ. Өнөөдөр захын нэг иргэн “126 мал”, “126 үхэр” гэх зэргээр хараан зүхэж байгаагийн цаана өнөөх л улстөрчийн хувийн соёл, ёс суртахуун, тэдний харагдах байдал оршиж байна.

 

ПАРЛАМЕНТЫН НЭР ХҮНД ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН НЭР ХҮНДЭЭС ШАЛТГААЛНА

 

Парламентын нэр хүнд жилээс жилд, өдрөөс өдөрт унаж байгаа нь шууд гишүүдтэй холбоотой. Үүнээс гадна хувь улстөрчийн популизм ч үүнд хамаарна. Сонгогч олонд таалагдаж байвал тэдэнд юу ч хамаагүй. Энэ нь эцэстээ ийнхүү парламентийн нэрийг эргэн сэргэхэд бэрх болгочихлоо. Үе үеийн УИХ дарга нар “Өөрсдийнхөө нэр хүндийг ингэж унагаж болохгүй. Улс орноо бодох хэрэгтэй. Сайн хууль гаргах хэрэгтэй. УИХ-ын гишүүн бүрийн нэр төрийг өндөрт өргөх ёстой. Та бүхэнд ард түмэн улсын эрх мэдлийг өгсөн учраас УИХ хэрхэн ажиллаж байгаагаас нийгмийн сэтгэл зүй шалтгаална. УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанаас УИХ-ын нэр төр шалтгаална. Та бүхэн олон түмний төлөөх сэтгэлээр ажиллаж чадвал улс орны байдал сайжирна. Хурал дээр үг хэлж байгаа гишүүд үгээ сайтар бэлдэж ирж бай. Танин мэдэхүйн асуулт асуух нь байдаг ч заримдаа олны инээдэм болж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл хэн нэгний шахалтаар бус УИХ өөрөө тарах асуудлыг тавина шүү” хэмээсэн үг уламжлан явсаар өнөөдөрт иржээ. Энэ бол УИХ-ын даргын арга ядсан үг. Яг л дунд сургуулийн хүүхдэд учирлаж байгаа багш шиг байгааг дээрх үг өгүүлбэрээс харж болно. Ийм л түшээдтэй улс оронд бид амьдарч байна. Гэтэл С.Ганбаатараас эхлээд УИХ ажиллаж чадахгүй байна, тэр хариуцлага алдсан нөхдийг шоронд хийгээд аль хэмээн дайрах юм. УИХ-ын ажлаас нийгэм, улс төр гээд бүхий л зүйл хамаарах хэдий ч шүүх эрх мэдэл эдэлдэггүй гэдгийг уг нь мэдмээрсэн дээ. УИХ хэзээ ч шүүн тасалдаггүй, байцаадаггүй гэдгийг хаа хаанаа мэдэх л учиртай баймаар. 

 

ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН АЖИЛЛАЖ БАЙСАН ПАРЛАМЕНТЫГ ХЭН САЙН ГЭЭД БАЙГАА ЮМ

 

УИХ-ын үйл ажиллагаа шүүмжилж байгаа үе үеийн Ерөнхийлөгчид бий. Ер нь бултаараа л шүүмжлэл өрнүүлдэг. Гэвч тэдний ажиллаж байсан парламент ингэхэд хэрхэн яаж ажиллаж байсан юм. Өөрсдөө сайн ажиллаж байсан юм шиг хандаж байгаа учраас цухасхан дурдаад үзье. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсан гэхэд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан гэхээр тухайн үеийн парламентийг тэргүүлж байлаа гэсэн үг. Энэ үеийн хурал бол хуучин системд ажиллаж байсан. Ямартай их үйл эхргийн төлөө явж ирсэний үлдэгдэл байсан гэхэд болно. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гэхэд 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн ахлагчаар ажиллаж байсан. Энд ёстой л баруун зүүнээ мэдэхгүй самарч байсан үеийн хоёр парламент гэхэд болно. Юун эрх зүйн чадамж, хүн ёсны ч хэлтэрхий харахад хэцүүхэн цаг хугацаа байсан. Анх удаа АН хэмээх шинэ тутам бүлэглэл парламентад ороод ирчихсэн. Ёстой л төр болж тоглож байсан завхрлын үе.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын үе ирэхэд өнөөх тохиролцооны замаар нэгнээ намнах, зайлуулах, бусдыг өөртөө татах гээд олон аргууд цэцэглэж, авлига хулгай пралментын түвшинд гаарсан. УИХ-ын гишүүд нь ч завшиж идэж уугаад сурчихсан ийм эрин цаг үе. Үүний дараа Ц.Элбэгдорж гэж мэргэшсэн хорчин Ерөнхийлөгч болж байв. Түүний хувьд хоёр удаа Ерөнхий сайдаар сонгогдож, засаглалын дээд хэмжээнд хор хутгаад сурчихсан. Дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож жинхэнэ луйврын замыг тодосгож өгсөн нөхөр гэдгийг судлаачид тэмдэглэсэн. Түүний ажилласан дөрвөн парламент бол шилжилтийн үеийн л нэгнээ хэмлэсэн, бүлэглэж хууль хулгайлсан ийм л үе байсан. Үүний зэрэгцээ “өмч хувьчлал” нэрээр дээрэм хийж эхэлсэн ийм л парламент. Энэ бүх бараан туршлага нь Ерөнхийлөгчөөр заларсан найман жилд Монгол Улсыг ихээхэн хорлосон байх. Өнөөх л “Хонгилын шүүх” гээч зүйлийг угсарч орхичихоод явсан нь өнөөдөр ч бат бөх оршиж байна. Одоо ч Монгол Улсын цагдаагаас эрэн сурвалжилж олон улсын интерполд хандчихаад байгаа гэхээр илүү олон зүйл нурших нь илүүц биз.

Ц.Элбэгдоржийн халааг “Монгол ялна” гэсэн сүрхий уриатай Х.Баттулга гарч ирсэн. Х.Баттулгын ажиллаж байсан парламент ямар байсан юм. Тэр лавтай 2004 оноос хойш гурван парламентад ажилласан. Энэ гурван парламентыг сайн ажилласан гэх аргагүй. Өнөөх л хуйвалдаан, хамтрал, нэгнээ татаж унагаах гэсэн явцуурхал л байв. Х.Баттулгын хувьд парламентад ямар нэгэн дорвитой хууль ч санаачлаагүй, батлуулаагүй. Зөвхөн өөрийнхөө гэмт хэргийг хамгаалж үлдэх гэж л энд амьдарсан улстөрч. Одоо ч тэр энэ замаар л УИХ-д ажиллаж байна. Х.Баттулгын дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Түүний ажиллаж байсан парламентыг аанай л сайн гэх аргагүй. Аанай л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Энхбаяр нарын ажиллаж байсан парламентад тохой залган сууж байсан гэхээр юу хэлэх билээ. Харин түүнд бусад Ерөнхийлөгчөөс ялгарах зүйл гэвэл УИХ-ын танхимд УИХ-ын гишүүн барьж аваад шанаадчихсан нь онцгойрох болов уу. Түүнээс яг адил.  

Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон эрх байгаагаас гадна дараа дараагийн авах арга хэмжээг ч тодорхой заасан. Тухайлбал, Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Ерөнхийлөгч үзвэл УИХ-ыг тараах талаар УИХ-ын даргатай зөвшилцөн санал гаргана” хэмээсэн. Мөн УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал нэгдэж УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлнэ” гэсэн заалт байдаг ч өөрсдөө дандаа улс төрийн өөр өнгө аястай мэдэгдэл хийж хийж иржээ. Санаан зоргоор, улс төрийн зорилгоор парламентаа тараачихаад сууж байсан төрийн тэргүүн гэж Монголын бүү хэл дэлхийн түүхэнд одоогоор алга.

 

УИХ ТАР ГЭЖ БАЙГАА НӨХӨД БОЛ ШОУЧИД

 

Парламентийг ард түмэн сонгодог гэдгийг цээжээ дэлдэгчид мэддэг л байгаа даа гэмээр үе ч бий. Тэгэхээр нөхөд өөрсдөө би парламентад суумаар байна гэж уйлан гуйж ирчихээд одоо тараана гээд байгаа нь өөрөө өөрийгөө л хөөж байгаа хэрэг шүү дээ. Тарсан ч тараагүй ч тэд эргээд ард түмнээсээ намайг сонгоод өгөөч хэмээн уйлан дуулаад очно биз дээ. Эндээс харвал өөрийгөө улстөрч гэж бодсон баруун зүүнээ мэдэхгүй нөхөд өөрийнхөө муу ажиллаж байгааг парламентад тохох гэж байна. Та муу ажиллаж байгаа бол танай байгууллага муу байна л гэсэн үг биз дээ.

Хамгийн наад зах нь өөрийнхөө муу ажиллаж байгааг улс орноор нэг тунхаглах нь улстөрчийн пиар юм байлгүй дээ. Үнэн хэрэгтээ тэдэнд парламент тараах сонирхол огтхон ч байхгүй гэдгийг хүн бүр шахам мэдэж байгаа. Яагаад гэхээр сонгогчдын өмнө нулимс унаган зогсохдоо “Монгол Улсыг диваажингийн орон болгоно” гээд залчихсан ч зовлон руу чирч авчирсан улс. Тиймээс ийнхүү “Парламент ажиллах эрх зүйн чадамжгүй боллоо, тар” хэмээн өөрийгөө аврах санаа агуулж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Үнэхээр тараах гээд байгаа бол УИХ-ын гуравны хоёрын саналаар парламент тарах эрх зүйн орчин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Үүнийгээ ертөнцөөр нэг зарлаад байлгүй хоорондоо хэлэлцээд тарчих хэрэгтэй юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.113.18.202) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
DR. ADITYA(105.113.18.202) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
шаабар(66.181.180.190) 2025 оны 03 сарын 13

УИХ уг нь тарах нь зөв гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Харамсалтай нь тарах үгүйг тэд өөрсдөө кноп дарж шийдэх болохоор хэзээ ч тийм зүйл болохгүй нь ойлгомжтой. Харин тараах боломж зөвхөн ард түмэнд л бий. Тэд жагсаж шаардаж улс даяар хөдөлж чадвал тарааж чадна. Мөн л тийм боломж, хөрөнгө мөнгө, улс төрийн дэмжлэг байхгүй. Бодоод бодоод бодийн шийр 4 гэдэг л энэ. УИХ тарахгүй. Харин ЗГ огцрох амрахан

1  |  0
Иргэн 1(103.57.95.59) 2025 оны 03 сарын 13

Төрийн далбааг урж ханхалздаг Лодой гуай бол төрийн түшээ болж чадахгүй хүн. УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө төрийн далбааны өмнө юу бодож зогссон хүн бэ? Их хурлын үйл ажиллагааг бусниулах гэж орсон хэрэг үү??? Тэр шүүмжлэхээс өөрийг хийж чадахгүй амьтан. Монгол улсын төлөө зүтгэх эх оронч хүн яавч биш. Түүнийг сэтгүүлч гэдэггүй, хийж гийгүүлсэн юмгүй нөхөр. Харин өөрийн цадиггүй зан авираа гаргасан ёс зүйгүй хүн бна. Өөрийн чинь ард олон сайхан чадвартай, мэдлэгтэй, ёс зүйтэй залуус байгааг бүү март.

1  |  0
Close menu