ХАРБИН-2025 I Монголын биатлоны эмэгтэй тамирчид 16-20-р байрт орлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

Гэрэл зургийг Ж.Адилбиш, Д.Нямбилэг

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам тав дахь өдрөө болж байгаа бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байна.

Өнөөдөр биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаанд 26 тамирчин өрсөлдөхөд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин оролцож, 16-20 (17 дугаар байрт Япон) байрыг эзэллээ.

Энэ тэмцээний эхний байрт БНСУ-ын тамирчин орсон бол БНХАУ-ын биатлончид мөнгө, хүрэл медалийн тавцанд гарав. Харин манай улсын тамирчин М.Должинсүрэн 16, Х.Эрдэнэтунгалаг 18, Х.Сумъяа 19, Д.Энхчимэг 20 дугаар байрт орлоо. Тэргүүн байрт орсон БНСУ-ын тамирчин Е.Аввакумова нь ОХУ-ын Вологдад төрж, 2017 оноос Өмнөд Солонгосын иргэн болжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu