ХАРБИН-2025 I Э.Энхсайхан 10 км-ын спринт уралдаанд 12-р байр эзэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

Гэрэл зургийг Ж.Адилбиш, Д.Нямбилэг

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Наадамд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд оролцож байгаа билээ. 

Өнөөдөр биатлоны эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд 33 тамирчин оролцоход Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдлөө.

Казахстан улсын биатлончид эхний хоёр байрт орсон бол БНХАУ-ын тамирчин гуравдугаар байрт орлоо.

Манай улсын баг тамирчдаас Э.Энхсайхан 12, Б.Анхболд 15, Ж.Гантулга 18, О.Гантулга 23-р байрт хурдлав.

Монголын биатлоны баг тамирчдын хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн Э.Энхсайхан нь 2024 онд Европын залуучуудын аварга болсон бөгөөд Залуучуудын олимпын наадамд 12-р байрт орсон бөгөөд “Милано-Кортина-2025” өвлийн олимпын наадмын эрхийн онооны төлөө өрсөлдөж байгаа билээ.

Монголын биатлончид нөгөөдөр буухиа төрөлд өрсөлдөнө.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu