БНХАУ-ын Харбин Азийн өвлийн спортын IX наадам зургаа дахь өдрөө болж байна.
Өнөөдөр гүйлтийн цанын буухиа төрөлд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг уралдлаа.
Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг алтан медаль хүртсэн бол Казахстан, Японы цаначид удаалав. Энэ төрөлд зургаан орны баг уралдсан бөгөөд манай улсын цаначид тавдугаар байр буюу Ираны багийн өмнө оржээ.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор Монголын гүйлтийн цанын буухиа төрөлд М.Должинсүрэн, Х.Эрдэнэтунгалаг, Х.Сумъяа, Д.Энхчимэг нар хурд сорьсон.
Монгол Улсын эмэгтэй гүйлтийн цаначдын “Харбин-2025” Азийн өрсөлдөөн үүгээр өндөрлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )