УРАН ГУЛГАЛТ | Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19-р байрт бичигдэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 12

“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын зургаа дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 25 тамирчин оролцож байгаа бол манай улсаас  дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (30.64 оноо), дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (26.32 оноо) нар өрсөлдлөө. 

Өнөөдрийн богино үзүүлбэрийн дараах байдлаар ДАШТ-ий гурван удаагийн аварга, олимпын хүрэл медальт Каори Сакамото, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон нар тэргүүлж байна.

Харин Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19 дүгээр байрт бичигдэж байна. Маргааш чөлөөт үзүүлбэрийн дүн гарснаар медалийн эзэд тодорно. 

Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам энэ.

Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top