ХАРБИН-2025 | Монголын БИАТЛОНЧИД буухиа төрөлд өрсөлдлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 13

 

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр Монголын биатлоны эрэгтэй, эмэгтэй баг буухиа төрөлд өрсөлдөхөд эрэгтэй баг долоон орны багаас тавдугаар байрт орлоо. Тус ангилалд Японы баг алт, Казахстан, БНХАУ-ын баг удаалав.

Монголын багийн бүрэлдэхүүнд Э.Энхсайхан, Б.Ариунболд, Ж.Гантулга, О.Гантулга нар багтсан юм. 

Харин манай улсын эмэгтэйчүүдийн баг таван орноос тавдугаар байрт орсон бөгөөд багийн бүрэлдэхүүнд М.Должинсүрэн, Д.Энхчимэг, Х.Сумъяа, Х.Эрдэнэтунгалаг нар багтлаа. Тус ангилалд БНХАУ-ын баг алт, БНСУ, Казахстаны биатлончид мөнгө, хүрэл медалийн тавцанд гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu