Олон зүйл нурших хэрэггүй дээ. Өнөөдөр үүсээд буй Тавантолгой орд газрын Ухаа худгийн эзэмшил, түүнийг тойрсон ил далд улстөржилт л үүнийг хэлээд өгнө. Монголын уул уурхайд эзэн суусан хэдэн хүн бий. Гурван үсэгтэй компани ч гэдэг.
Тэднээс Монголын төр өөрийн эзэмшлийн 34 хувиа эргүүлж авна гэснээр дайн эхэлсэн. Одоохондоо бол Засгийн газартай “далд” дайтаж байна. Ард түмнийг хүчээр ядуу амьдруулж, харанхуй байлган санаагаа гүйцэлдүүлдэг тэдний бараан технологи өнөөдөр дийлдэхээ байжээ. Дэндүү төгс болчихсон нь сүүлийн үеийн үйл явцаас харагдана. Үүнээс өмнө гэвэл Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийн дээрэм, Хөтөл цемент шохойн үйлдвэр, Салхитын мөнгөний орд, олон үйлдвэр объектын дээрмийн тухай жагсаавал маш урт зүйл болно. Энэ бүхэн бүгд эрх мэдлээр дамжин хувьд дээрмийн замаар очсон байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төр үеийн үед олигархиудын гарт байсаар иржээ. Одоо ч үүнийг хамгаалж үлдэхийн тулд Ерөнхийлөгчийн суудлаас буугаад найман жил болсон Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдын суудлаас буугаад 15 жил болсон С.Баяр хувийн эзэмшил бүхий томоохон группын эзэд дундаа үзэх аж. Мөн энэхүү дуулианаар УИХ-ын дарга асан З.Энхболд гарч ирчихээд “Үндэсний баатар” болох гээд явж байна. Үнэхээр бодит байдал ямар байгааг тойрч суусан маргаанаас л ил болгого байх. Үүний эсрэг Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу гэх мэт гишүүдийг тавьж, гал унтараахыг оролдож байна. Төрийн эрхийг олигархиудын гараас салгаж авахгүй бол Монгол Улс утаагаа ярьсаар байх болно. Мөнгө төгрөгийн хомсдлоо ярьсаар байх болно. Энэ бүх төв суурин газраас хальж, аймгийн төв, сум, багийн хэмжээнд халдварласан байгаа нь бүр ч гамшиг. Одоо урьд өмнөх маргаанаа орхиод шинэ үеэ дэмжихээс өөр гарц байхгүй.
Уг нь шинэ үеэ дэмжих санаа хаана хаанаа байна. Гэтэл эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, мэдлэг чадвартай залуус байгаа ч тэдэнд үүнийгээ ашиглах ямар ч орон зай алга. Бодлого шийдвэр гаргах түвшинд орж ажиллах боломжгүй байна. Тэд бодлогын түвшинд ажиллахын тулд Хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д түмнээ төлөөлдөггүй юм гэхэд Засгийн газар агентлагийн аль нэг түвшинд ажиллах хэрэгтэй ч бас л боломж алга. Заавал нам хэмээх бүлэглэлд хамаарч, тэдний бодлого шийдвэрийг буруу зөв ч хамаагүй дагаж байж сая ийм “Боломж” нээгдэнэ. Ийм нөхцөлд тэдний өнөөх л зөв сэтгэл, мэддэг бүхэн буруу тийш эргэдгийг бид харж байна. Олон сайхан залуус нам хэмээх мангаст залгиулаад алга боллоо. Орон нутгийн хэмжээнд ч төрийн алба ийм байна. Тэгвэл заавал нам хэмээх мафижсан бүлэглэлээр яадаг юм бэ гээд бие даан нэр дэвших гэхээр бас л боломж хомс. Ийм боломжийг олигархиуд хааж боодог.
Орон нутгийн төр, захиргааны аль нэг шатанд мерит зарчмаар ажиллах боломж ч хомс. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд шууд болон шууд бус утгаар томилгоо хийдэг нь нууц биш.
Хааж боосоор байсан бөгөөд энэ нь шинэ хуулиар бүр ч хаагдсан. Яагаад гэхээр холимог тогтолцоонд, бүсчилсэн тойрогт бие даагч өрсөлдөөд гарч ирэх магадлал бараг л байхгүй. Үнэн хэрэгтээ бидний нүдэн дээр нам болон тоглож хоёр талцаад байгаа болохоос бус өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэд халаасаа нэгтгэж чаддаг. Түмний өмнө хоёр өөр намын төлөөлөл “зодолдож” байгаа ч УИХ-ын чуулган тараад хундага тулган наймаа ярьж сууж байгаа дүр зураг дүүрэн бий. Аймгийн ИТХ ч ийм л замаар өрнөдөг болсон. Нуух хэрэггүй. Ийм хатуу орон зайд зөв бодолтой залуус ороод ч нэмэр алга. Тэгэхээр бие даагчдын орон зайг нэмэгдүүлсэн хууль эрх зүйн орчин юу юунаас чухал. Ямар ч тогтолцоо, ямар ч замаар сонгууль явуулсан энэ мафижсан бүлэглэлийн гар хөл баттай оршсоор байгаа нь тэд өөрсдөдөө тааруулан хууль батлаад байгаа юм. Үүнийг Монгол Улсын төрд бат бөх амьтай байлгахын тулд тэд бүхий л арга хэмжээг авдаг. Өнөөдөр манай улсад албан ёсны бүртгэлтэй 37 улс төрийн нам бий.
Энэ бүхнийг зүгээр нэг эрх мэдэл мөрөөдөгчид, улс төрд донтогчид гэж хэлж болохгүй. Монгол Улсын иргэн хүний хувьд нийгмийн амьдралд идэвхитэй оролцож, дуу хоолойгоо хүргэе, бүр цаашлаад шийдвэр гаргах түвшинд оролцоотой болох сонирхол ч байна. Тиймдээ ч мафижсан улс төрийн бүлэглэлүүдээс зайлсхийж бие даан нэр дэвших, эсвэл шинээр нам байгуулан улс төрд хүч үзэх сонирхол давамгайлж байх шиг. Нөгөө талаар, нийгэм үнэхээр шударга ёсыг эрэлхийлж байна гэж бодож болохоор. Өнгөрөгч 30 гаруй жилийн турш хандлага ч өөрчлөгдсөн гэдэгт итгэхээс өөр аргагүй. Энэ бүхнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа олигархиуд шударга ёсыг эрэлхийлж байгаа хүмүүсийг улс төрийн шугмын цаана байлгах мөнхийн сонирхолтой байдаг. Тиймдээ ч 2016 оны сонгуулийн өмнө буюу тавдугаар сарын 5-ны өдөр “Сонгуулийн тухай хууль”-д өөрчлөлт оруулсан. Ингэхдээ бие даагчдыг шахсан заалт оруулсан байдаг. Хамгийн гол нь энэхүү хуулийн заалтыг харахаар шууд бие даагчид руу халдсан зүйлгүй, эвтэйхэн өөрсдийнхөө талд шийдсэн байдгийг анзаарсан хүн байж таарна.
Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 127.2-д “Бие даан нэрээ дэвшүүлэгч тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулна” гэж заасан нь бий. Энэ бол хуучин хуульд мөрдөгдөж байсан заалт юм. Гэхдээ “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг үүнийг дагуулан “Сонгуулийн тухай хууль”-ийн 129.1.6-д “Бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, батлагдсан маягтаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан” гэх тохиолдолд бие даагчийг бүртгэхээс татгалзах буюу нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа тохиолдолд нэрийг нь эргүүлэн татах заалт юм.
Энэ бол хэн ч харсан байх ёстой хуулийн заалт уу гэвэл мөн. Ингэхдээ тус хуулийн 129.1.6-д заасныг үндэслэн 129.1.2-т зааснаар “Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” хэмээх үндэслэлээр бие даагчийг эргүүлэн татах, нэр дэвшүүлэхээс татгалзах юм байна. Ялимгүй шалтгаан хуурамчаар ч хамаагүй зохион байгуулах заалтыг л оруулжээ.
Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дагаж, Сонгуулийн тухай хууль өөрчлөхөд тэр хэвээрээ орсон. Жишээлэхэд мафижсан бүлгийн Баатар дугаар тойрогт нэрээ дэвшүүлээд байтал өрсөлдөгч бие даагч Доржийн рейтэнг нь өндөр авлаа гэж үзье. Ийм тохиолдолд мафижсан бүлгийн Баатар тухайн тойргийн нэг мөнгөнд дуртай нөхөрт мөнгө өгөх замаар нөлөөлж, Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргуулна. Ингэхдээ “Манай дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Дорж намайг согтуу байхад гарын үсэг авсан байна”, “Энэ миний гарын үсэг биш”, “Манай хүүг хуурч мэхлэх замаар гарын үсэг авсан”, “Надад гарын бэлэг, мөнгө өгсөн” гэх зэрэг олон шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороонд “Алтан хошуу” өргөхөөр нэрийг нь татах заалтыг хуулийн өөрчлөлтөөр хийгээд өгчихсөнөө засаж залруулсангүй. Олигархиуд өөрсдийгөө өрсөлдөгчгүй байлгах гэсэн санаа. Бие даагчид чуулганы танхимд орж ирээд бүлэглэлийн хулгайг нь яриад, худлааг нь уудлаад байх боломжгүй болголоо гэсэн үг. Энэ нь Үндсэн хуулийн “Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтын суурь зарчимтай харшилдаж байгаа тал ч бий.
Олиагрхиуд өнгөрөгч хугацаанд Сонгуулийн хуулиа өөрсдөдөө тохируулан ээлжлэх замаар тохиролцож ирсэн. Энэ удаад ч сүрхий том өөрчлөлт хийж, УИХ-ын гишүүдийн тоог хүртэл нэмсэн гэж байгаа ч нөхцөл байдал яг хэвээрээ байна. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиа өөрчилсөн ч нөхцөл байдал хэвээрээ байгаа нь улс төр бизнесийн бүлэглэл энэ төрөөс салахгүй гэсэн үг. Нөгөө талаар энэ хуулийн дагуу 2024 оны сонгууль явсан. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хэмээх арьс нөмөрсөн хуулчин хууль ороод ирснийг бүлэглэлийн явуулж байгаа ажиллагаанаас харж болно. Өнгөрөгч сонгуулиар харж байхад бүлэглэл орж ирдгээрээ ирж, Орон нутгийн сонгууль ч болдгоороо боллоо. УИХ-ын гишүүд нь орон нутгийн төр захиргааны байгууллагын томилгоог Засаг даргаас нь эхлээд хийчихлээ. Нам хамаагүй, нэр цэвэр, хийе бүтээе гэсэн бие даагчдын хувь заяа олигархиудын гарт байсаар байгаа цагт өөдтэй сонголт ч үгүй болсныг шинэчилсэн гэх хуулиар болж өрнөсөн үр дүнгээс харж болно.
Эцэст нь улс төр судлаачид, эрдэмтэн мэргэд улс төрийн намыг л өөрчлөх ёстой. Үүнийг өөрчлөхийн тулд хуульд томоохон өөрчлөлт хийх ёстойг анхааруулсаар байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Улс төрийн намууд төр рүү цутгах авлигачдыг нийлүүлдэг, дамжуулдаг хоолой болж хувирсан” хэмээн хэлсэн нь бий. Үнэхээр л “Улс төрийн намууд эрхмийн хэлсэнчлэн “авлигачдыг нийлүүлдэг хоолой” болсон” юм.
Ер нь бол улс төрийн нам иргэдийн итгэлийг олж авахын тулд бүх асуудал нь ил тод, төрийн төлөө өөрчлөх жинхэнэ аппарат байх ёстой. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намуудын тухай хуульд алдаа оноо их байсан төдийгүй төрийн тогтолцооны хамгийн гол алдаа энд бий.
Сэтгэгдэл ( 5 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
бас хөгшчүүд байдгийг мэдэх хэрэгтэй ардчилал гэдэг чинь угтаал энэ байдал одоо бүүр цагаандаа гараад эл тод аягалдаг болсон үүний цаана доллорын эзэд бий манай олгарихууд ч доллорын эздийн гарт ганц ангил хэл мэддэгээрээ мэдлэгтэй бус дотоодын хоо сүргуулидыг чанахжуулж өөрийн орондоо өндөр мэдлэгтэй монголоо гэх сэтгэлтэй залуучуудыг л бэлтгэж ажиллуулах хэрэгтэй
бас хөгшчүүд байдгийг мэдэх хэрэгтэй ардчилал гэдэг чинь угтаал энэ байдал одоо бүүр цагаандаа гараад эл тод аягалдаг болсон үүний цаана доллорын эзэд бий манай олгарихууд ч доллорын эздийн гарт ганц ангил хэл мэддэгээрээ мэдлэгтэй бус дотоодын хоо сүргуулидыг чанахжуулж өөрийн орондоо өндөр мэдлэгтэй монголоо гэх сэтгэлтэй залуучуудыг л бэлтгэж ажиллуулах хэрэгтэй
ер нь дэлхийн жишиг тийм шүү дээ, харин зөв, төлөвшсөн, сэтгэлтэй олигархиудад өгөх ёстой, цагаан гартай улстөрчид биш бизнесменүүд улсыг авч явна шүү