Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Ч.Цог-Эрдэнийг өнөөдрийн “Өглөөний зочин”-оор урилаа
-Зам дагуух үйлчилгээ гэдгийг Монголчууд бид ихэнхдээ замын гуанз, ТҮЦ, дэлгүүр, дэн буудлаар төсөөлдөг. Эсвэл аялал жуулчлалтай холбож ойлгох нь ч бий. Ер нь их өргөн хүрээг хамрах юм байна?
-Тийм ээ, зам дагуух үйлчилгээ нь өргөн цар хүрээг хамардаг. Тиймээс бид 2020 оноос энэ салбарт ажиллаж эхэлсэн. Жуулчид Монгол орноор аялахдаа орон нутгийн зам дагуух газарт стандарт шаардлага хангасан амрах байр, хоолны газар, боловсон бие засах газар, халуун шүршүүр зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг юм билээ. Энэ нь эргээд Монголд ирсэн жуулчид дахин Монгол Улсыг зорьж ирэх, эсвэл хэн нэгэнд санал болгож Монголд аялуулах зэрэг шийдвэрт голлон нөлөөлөх хүчин зүйл болоод байгааг мэргэжлийн байгууллагууд судалгаа, нотолгоотой хэлдэг. Тиймээс энэ нь зөвхөн гадаадын жуулчдад хамаатай асуудал биш юм.
Сүүлийн жилүүдэд Монгол улсын иргэд ч дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, улсын чанартай авто замаар зорчих, аялах хэрэгцээ эрэлтийг эрс нэмэгдүүлж байна.
Улсын чанартай замаар зорчих хөдөлгөөн жил бүр 10 орчим хувиар нэмэгдэж, үүнийг дагасан эдийн засгийн эрэлт жил бүр тэр хэрээр нэмэгдсээр байгаа нь тодорхой харагдаж байна. Манай Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхээр ачаа тээвэрлэж буй тээвэрчдэд ч тохь тухтай амрах, аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд оролцох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд зам дагуу үйлчилгээ нөлөөлдөг. Зам зуур амрах байргүйгээс авто ослын тоо нэмэгдэх эрсдэл өндөр. Тухтай, аюулгүй хооллох газар хомсоос шалтгаалж орон нутгийн нийтийн тээврийн машинууд тухайн жолоочийн заасан, зогссон газарт орж үйлчлүүлдэг гэх мэтээр амьдрал дээр бодитоороо зам дагуух үйлчилгээний цэгийг стандарт шаардлагад нийцүүлэн барьж байгуулах шаардлага үүсээд удаж байна. Түүнээс гадна манай улсаар зорчиж буй ачаа тээврийн машины хөдөлгөөнийг хянах боломжгүй гэдэг. Гэтэл гадаадын улс орнууд хэдий хэмжээний ачаатай машин хаанаас хаана хүрэхээр явж байгааг замын турш хянаж байна шүү дээ. Үндсэндээ манай холбоо Зам дагуух үйлчилгээний цогцолборыг хэрэглэгчдэд хүрээмжтэй, тав тухтай, эрсдэл багатай байлгахаар хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
-Гэхдээ та нарт тойм судалгаа бий байх?
-Хоногт дунджаар улсын чанартай замд 15 мянган тээврийн хэрэгслээр 50-70 мянган хүн зорчдог. Энэ тоо зуны улиралд 2-3 дахин нэмэгддэг. Гэтэл энэ хэмжээний хүний урсгалыг шингээх стандарт бүхий амрах цэг, чанартай хоолны газар, бие засах газрын асуудал өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүрэлцээтэй байна уу гэвэл үгүй. Нэгдүгээрт, энэ эрэлт хэрэгцээг үйлчилгээний цогцолборуудыг хөгжүүлж байж шийдвэрлэх боломжтой. Ядаж хүртээмжтэй, байгальд ээлтэй боловсон бие засах газрыг шийдвэрлэх, зам зуур эрүүл аюулгүй хоол хүнс хэрэглэх, холын тээвэрт явж буй жолооч нарыг амраах, буудаллах ая тухтай орчин бүрдсэн амрах өрөө, орон байртай, зам дагуу зорчигчид болон аялагчдын ахуй хэрэглээний хогийг төвлөрүүлэх, google map ашиглан ойр ажиллаж буй замын дагуух үйлчилгээний цэгийн мэдээлэл, үнэ ханш, захиалга хийх боломж, тээврийн хэрэгслийн тусламж дуудлага, анхан шатны түргэн тусламж үзүүлэх цэг, зайлшгүй байх эм хангалтуудыг төвлөрүүлэх гэх мэт хүний зайлшгүй хэрэгцээг хангасан цэгүүдийг бий болгож хөгжүүлэхээр зорьж байна. Хоёрдугаарт, энэ бүх шийдлийг зохион байгуулах логистик зохион байгуулалт, менежментийн асуудлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж нэг компанид ногдох урсгал зардал, өртгийг бууруулах шийдлүүдийг гаргахаар зорьж ажиллаж байна. Түрүүн дурдсан ачаа тээвэртэй холбоотойгоор нэмж хэлэхэд Япон, Америк, Солонгос улс ямар машин хэдэн тн ачаатай явж байна вэ гэдгээ цаг тутам хянадаг юм билээ.
Тухайлбал, ачаа тээврийн жолооч тогтсон хурдаар зорчихын зэрэгцээ гурван цаг тутам заавал амрах ёстой. Гэтэл манайх том машиныхаа хяналтыг хийж чадахгүй байгаагаас баталгаат бус газар хоноглох, зорьсон газраа амжиж очих гэж шөнөжин явах, хурд хэтрүүлэх, үүрэглэх, техникийн бүрэн байдлыг зам зуур хангах боломж хомсоос тээврийн хэрэгсийн бүрэн бүтэн байдлыг хангалгүй зам тээврийн хөдөлгөөнд оролцох зэрэг эрсдлүүдийг ихээр гаргадаг.
Бид XIII-XIV зуунд өртөөг хөгжүүлж, түүгээр ачаа тээвэр, хүн тээвэр, шуудан илгээмж, харилцаа холбоо зэрэг бүхий л зүйлийг явуулдаг байсан. Авто зам дагуух цогцолбор байгуулахаар ажиллаж байгаа нь үүнтэй агаар нэг. Гэхдээ орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 2020 онд ЖАЙКА-ийн дэмжлэгээр авто зам үйлчилгээний цогцолборуудыг байгуулах байршлуудын судалгааг хийсэн. Судалгаагаар 35 цэгт цогцолбор байгуулснаар эхний ээлжийн эрэлтийг хангах юм байна гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, 100-150 км-ын зайтай хатуу хучилттай авто зам дагуу цогцолборууд байгуулагдах юм.
-Судалгаагаар цэгүүдийн байршлаа тодорхойлчихсон юм байна шүү дээ. Харин одоо ажил хэрэг болгохын тулд юу хийх ёстой вэ?
-Тухайн үеийн нэршлээр 2021 онд Зам тээвэр, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МҮХАҮТ-тай хамтран ажлын хэсэг байгуулагдсан. Үүгээр 35 цэгийг эзэнтэй болгох ажлыг зохион байгуулж сонгон шалгаруулалт зарласан юм. Ингээд 28 цэгт гэрээ байгуулагдсан. Үндсэндээ 2022 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд иж бүрэн ашиглалтад орсон найман цэг бий. Энэ ондоо багтаад долоон цэг ашиглалтад орно. Одоогоор нэмэлтээр хоёр цэгийг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тэгэхээр цогцолборуудыг хувийн хэвшил барьж байгуулахад ариун цэврийн байгууламж, автомашины хяналт хийх ажлыг төр хийх ёстой. Тиймээс 28 цэг дээр бүтээн байгуулалт хийж байгаа компаниуд нэгдэн холбоо байгуулсан.
-Холбооны үүрэг, зорилго юу вэ. Зөвхөн компаниудын эрх ашгийг хамгаалахад чиглэгдэх юм уу?
-Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоо 2022 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор зам дагуух цогцолбор байгуулах 24 компани гишүүнээр элссэн байна. Мэдээж, холбоо гишүүддээ үйлчилнэ. Үүний тулд зам дагуух цогцолбор барихад нэн тэргүүнд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа. Тэгэхээр бүх цогцолбор дэд бүтцийн шийдлээ нэг зарчмаар явуулах нь зүйтэй гэж бид харж байгаа. Нөгөөтэйгүүр, аливаа төртэй холбоотой асуудлыг холбоогоор дамжуулж уламжлах, шийдэл гарцыг олох учиртай. Яагаад гэвэл, Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тэдэнд үйлчлэхдээ төр, хувийн хэвшлийн харилцаа, хамаарлыг зохист түвшинд авч явах үүрэг хүлээсэн. Тиймдээ ч бид Зам тээврийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Мөн МҮХАҮТ-тай хамтын ажиллагаатай явж байна.
-Цогцолборыг байгуулахдаа орон нутгийн онцлог, газар зүйн байршлаас хамаарсан шийдэл гаргаж байгаа юу?
-Мэдээж орон нутгийн онцлог, чиглэлээс хамаараад ямар бүтээн байгуулалт хийх вэ гэдгээ тодорхой болгосон. Тухайлбал, зарим цэгт шатахуун түгээх станц байх шаардлагагүй байхад заримд нь хоноглох байр хэрэггүй байх жишээтэй. Тиймээс холбоо гишүүдээ өргөтгөж эхэлсэн. Учир нь тухайн цогцолбор нь бүхий л үйлчилгээг хамруулсан байх шаардлагатай. Тэгэхээр тэдгээр үйлчилгээг эрхэлдэг компани ч мөн л манай холбооны гишүүн болох боломжтой гэсэн үг.
Түүнээс гадна өнгөрсөн жил эхэлсэн энэ ажлууд нь энэ жил удаашралтай байлаа.
-Ажил удаашрах ямар шалтгаан нөхцөл үүсэв?
-Хэдийгээр төрийн хоёр том яамтай хамтран ажиллаж, гэрээ байгуулсан ч газрын асуудал шийдвэрлэхэд амаргүй байна. Энэ нь орон нутгаас хамаарч байна л даа. Гэхдээ холбооны зүгээс Монгол Улсыг хөгжүүлэх Алсын хараа-2050 баримт бичигт тусгагдсан, Засгийн газрын 2020-2024, 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил учраас энэ ажлыг зогсолтгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Тиймээс бид тухайн цогцолборын бүтээн байгуулалт хийж байгаа компаниудад хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхлийг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд ажиллаж байна. Мэдээж, дэд бүтцийн асуудлыг төртэй хамтдаа шийдвэрлэхээс өөр гарцгүй. Тэгэхээр нэн тэргүүнд боловсон бие засах газрын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ асуудлаар төрийн байгууллагууд ч идэвхтэй дэмжиж ажиллаж эхэлж байна.
-Тус холбооны цаашдын зорилго, зорилтыг тодорхойлбол?
-Бид өнгөрсөн хугацаанд гадаад харилцаандаа нэлээд анхаарал хандуулсан. Тухайлбал, өнгөрсөн сард Монгол-Японы бизнес уулзалтаар холбооны үйл ажиллагаа, гишүүн компаниудаа танилцуулан бидэнд ямар боломж байгааг танилцуулж харилцагчидтайгаа бизнесийн уулзалт хийлээ. Мөн өнгөрсөн хавар хоёр ч удаа Япон улс руу хөрөнгө оруулалт татах ажлаар явсны хүрээнд бизнес уулзалтын үеэр хоёр ч баг холбооны урилгаар ирж төслүүдтэй газар дээр нь танилцаад буцсан. Түүнчлэн үндэсний томоохон компаниудад хамтран ажиллах хүсэлт тавьж байгаа. Учир нь Зам дагуух үйлчилгээний цогцолбор нь бүхий л үйлчилгээг нэг дор байгуулахаар төлөвлөсөн. Энэ бүтээн байгуулалтад оролцож болно. Хоёрдугаарт, цогцолборыг дагасан зам дагуух газарт мод тарих санал тавьж байгаа юм. Мэдээж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг хийж байгаа.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн ес дэх зорилгод “Зам дагуу мод тарих” гэж тусгагдсан байдаг.
Нөгөөтэйгүүр, зам дагуу мод тарих нь цөлжилтийг бууруулж элсний нүүдлийг сааруулах хамгийн том боломж гэдгийг ургамал судлаачид хэлж байна. Түүнээс гадна зам дээр мал осолд өртөх нь элбэг байна шүү дээ. Тэгвэл зам дагуу хашлагатай болгож, мод тарьснаар энэ ослын тоо эрс буурах боломжтой. Мод тариад эхлэхээр таван км тутамд гарц гаргана. Энэ гарцыг гэрэлтүүлэх ажлыг Японы компани хийж өгье гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ тухайн гэрэл нь нарны эрчим хүчээр цэнэглэгдэхээс гадна мэдрэгчтэй байх юм билээ. Энэ шийдэл нь жолооч, зорчигч тэр ч бүү хэл малчдад ч саад учруулахгүй.
-Цогцолборын зам дагуу мод тарих нь сайн хэрэг ч хэн арчлан хамгаалах вэ гэдэг асуудал гарна байх?
-Яагаад мод тарих ажлыг Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоо үндэсний компаниуддаа санал тавьж байгаа вэ гэвэл зам дагуух цогцолборууддаа модны арчилгаа болон урсгал зардлыг нь тухайн газруудад өгч хариуцуулах нь илүү оновчтой юм гэж харсан. Тиймээс бид энэ ажлыг идэвхтэй, төлөвлөсний дагуу хийж чадвал “Тэрбум мод”-ны таван хувийг зам дагуу тарьж ургуулж чадах юм.
Нөгөөтэйгүүр, цогцолборууд худгаар усны асуудлаа шийдвэрлэнэ. Энэ л гэхэд тогтвортой хөгжлийн зорилтод нийцэж байгаа юм. Адаглаад ойр орчмын айлуудын ундны усыг хангах боломжтой шүү дээ. Дэд бүтцээс хол учраас зайлшгүй салхин сэнс болон нарны панел ашиглах шаардлагатай. Энэ нь мөн л тогтвортой хөгжлийн зорилтод нийцэж байгаа.
-Цогцолборуудын үйл ажиллагаа жигдрээд ирэхээр үйлчилгээ, чанар, стандартыг мөрдүүлэх нь хамгийн чухал. Үүн дээр холбооны зүгээс ямар нэг шийдэл бий юу?
-Хяналт шалгалтыг төрийн байгууллага чиг үүргийнхээ дагуу хийгээд явах болов уу. Мэдээж, холбооны зүгээс зөвхөн гишүүн байгууллагын эрх ашгийг хамгаалахын төлөө биш тэднийг хариуцлагатай байлгахад анхаарч ажиллана.
Цогцолборын үйл ажиллагаа стандартын дагуу явж байгаа эсэхийг сард нэг удаа зөвлөх үйлчилгээний байгууллагын тусламжтайгаар хяналт тавьж ажиллах юм.
-Та дээр хальт дурьдаад өнгөрсөн төрийн байгууллагын уялдаа сул байгаа талаар. Үүнийг тодруулж болох уу?
-Манай холбоо төрийн хоёр яамтай хамтарч ажиллаж байна. Засгийн газраас гаргасан Тогтвортой хөгжил, Монгол Улсын хөгжлийн баримт бичигт дурдсан бодлогуудад нийцсэн ажил үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа. Гэтэл орон нутгийн засаг захиргаа нь төрийн яам, Засгийн газраас ч илүү эрх мэдэлтэй мэт байдал ажиглагдаж байна. Түүнээс гадна гэрээ байгуулсан газрууд өөрийн хөрөнгөөр 100 хувь бүтээн байгуулалт хийхээр эрсдэлээс бэрхшээлгүй орон нутагт очиж байгаа юм. Үндсэндээ төр хоорондоо уялдаагүй ажиллаж байгаагийн хүндрэлийг хувийн хэвшил үүрч болохгүй гэдгийг хэлмээр байна. Жишээлбэл, Япон улс зам дагуух цогцолбор барих аж ахуйн нэгжид газрыг дэд бүтэцтэй нь шийдвэрлэхийн зэрэгцээ авто зогсоолыг ч мөн шийдэж өгдөг юм билээ. Түүний дараагаар ариун цэврийн байгууламжийг барьж өгдөг. Энэ бол зөв систем. Гэтэл манай улс бүх бүтээн байгуулалтаа өөрсдөө хийж байгаа учраас газар олгох асуудлаар ажил гацаах хэрэггүй гэж бодож байна.
-Цогцолборыг бүс, орон нутгаас хамааран ялгаатай байдлаар барьж байгуулах тухай сонссон. Энэхүү бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг сонирхож болох уу?
-Цогцолборыг орон нутаг, байршлаас хамааран гурав ангилж байгаа. Мөн дээр дурдсан зарим газар шатахуун түгээх станц хэрэггүй байхад зарим газар эмийн сан, дугуй засвар байх шаардлагагүй байж болно. Тэгэхээр ямар бүтээн байгуулалт хийх вэ гэдгээс хамааран хөрөнгө оруулалтын хэмжээ яригдана. Дунджаар тооцвол 1-5 тэрбум төгрөг шаардлагатай байх юм билээ. Тиймээс хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэх талаар янз бүрийн хувилбарыг холбооны гишүүдтэйгээ ярилцаж байна. Магадгүй нутгийн иргэд хувьцаа эзэмшигч байдлаар хөрөнгө оруулалт хийх боломжтой. Ингэхдээ тэд хамтраад менежментээ хэрэгжүүлээд явж болно. Хамгийн гол нь төсөлд хамтарч ажиллах боломж бий. Мөн тухайн чиглэлийг нь хариуцаж болно. Өөрөөр хэлбэл, цэгүүдийн хоол, хүнсний асуудлыг хариуцаад ажиллах боломж бас бий. Түүнээс гадна цэгүүдэд шатахуун түгээх станц байгуулаад хамтраад ажиллаж бас болно. Энэ мэтчилэн хөрөнгө оруулах, хамтран ажиллах хувь хүн болоод аж ахуйн нэгжүүдийг Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоо төслийг хэрэгжүүлэгчтэй холбож өгөх боломжтой юм.
Сэтгэгдэл ( 4 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бие засах газараа тохилог сайхан байлгах хэрэгтэй байна шүү !
Бие засах газараа тохилог сайхан байлгах хэрэгтэй байна шүү !