УИХ-д 2024 онд жагсаалтаар орж ирсэн гишүүд дундаас төрийн түшээ хүнд баймгүй буруу зан авир, дүр төрх, хэл үг, биеийн хэлэмж үзүүлж явдгаараа Ардчилсан намын төлөөлөл Ц.Мөнхтуяа гишүүн ялгарч буй.
Ер нь ч Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд түүн шиг үлгэргүй, гудамжны яриа хэлтэй гишүүн урьд өмнө байсангүй. Уг нь тэрбээр боловсролын салбарыг, багш, сурган хүмүүжүүлэгчдийг төлөөлж жагсаалтаар орж ирсэн. Гэтэл түүний багш бүү хэл, жирийн хэн хүнээс гарамгүй араншин нийгмийн сүлжээгээр явсаар байна. Зарим нь түүнийг олон жилийн өмнөх бичлэг гэх, тэглээ ч тийм дорой ёс суртахуунтай, биеэ барих чадваргүй, бусдыг хэл амаар доромжилдог нь эртнээс тодорхой болсон хүнийг парламентад жагсаалтаар залж авч ирж оруулдаг нь Ардчилсан намын ямар бодлого гэгч нь вэ. Нэгэнт нас тогтсон хойноо тийм авир гаргаж байгаа хүн төр түших бүү хэл, сурган хүмүүжүүлэх ажил хийх ч чадваргүй гэдэг нь тодорхой.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Ц.Мөнхтуяа гишүүн боловсролын салбарт бугшсан авлигатай ганцаараа тэмцэж, олон ч хүнтэй хэрэлдлээ. Хэдэн захирлуудтай үзэлцсэн биз дээ. Ц.Мөнхтуяа гишүүний хэдэн жилийн өмнөх бичлэгийг тодорхой хүмүүс сэвээд байгааг сонссон. Ардчилсан намын гишүүдийн нэр хүндийг унагаах зорилготой байх” хэмээн түүнийг өмөөрчээ. Буруу хүнээ түмний дээр залснаараа шүүмжлүүлж буйгаас бус Ардчилсан намын бүх гишүүнийг түүгээр төлөөлүүлж унагах нь ч юу юм.
Ядахдаа Ц.Мөнхтуяа гишүүн хууль, эдийн засаг гээд олон юманд орох зав зай алга гэчихсэн харагдсан. Хууль тогтоогч хүн чинь чухам эдгээр салбарын мэдлэгтэй байх үүрэгтэй бус уу.
УИХ-ын гишүүн асан, Хөгжлийн банкны захирал З.Нарантуяа “Пээ, базарваань. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны улстөрчийн стандартыг бид олон жилийн хүч хөдөлмөрөөрөө өндрөөс өндөрт тогтоосон юм. Захын гудамжны хүүхнээр энэ өндөр босгыг нураалгахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Уучлаарай, эргүүлэн тат" хэмээн бичсэн харагдана.
Үнэхээр ч Ардчилсан хүчний эмэгтэй улстөрчид нэгэн үе рейтингээрээ өндөрт байсан нь үнэн билээ. Дээхнэ үеэс гэхэд улстөрч Х.Хулан, хуульч Б.Дэлгэрмаа, Ч.Отгонбаяр, эдийн засагч О.Энхтуяа, багш Р.Нарангэрэл гээд эмэгтэй улстөрчдийн чансааг тогтоосон хүчирхэг эмэгтэйчүүд байсан. Сүүлд ч гэсэн З.Нарантуяа, Ц.Оюунгэрэл гэсэн час хийсэн бүсгүйчүүд байв. Өнөөдөр Ц.Мөнхтуяа гишүүнийг эргүүлэн татлаа гэхэд АН эмэгтэй улстөрчөөр дутахгүй.
Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтаар нэр дэвшигчид дунд өмнүүрхэн жагсаагаад парламентад суулгаж болох чадалтай бүсгүйчүүд олон байсан. Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа, улс төр судлаач Б.Цолмонбаяр, улс төрийн талбарт чамгүй олон жил явсан Д.Оюунцэцэг, М-Ойл группийн захирал Б.Пунсалмаа нарыг дээгүүр жагсаасан бол нүүр улайлгахгүй гишүүд болох байлаа.
Бас УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, БОАЖ-ын Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга асан, Хүрээлэн буй орчин судлалын доктор М.Тунгалаг, “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн М.Болормаа нарыг жагсаалтад оруулсан бол Ардчилсан намын доошоо унасан рейтингийг босгохоос бус Ц.Мөнхтуяа гишүүн шиг уруу нь татахгүй л байсан.
Даамжрахаас нь өмнө буруу үйлдэл хийж төрийн хүний, парламентын гишүүний нэр хүндийг унагаж буй гишүүнээ эргүүлэн татаж, нүүр улайлгахгүй эмэгтэй улстөрчийг оронд нь гаргаж ирвэл Ардчилсан намд бүү хэл, УИХ-д хэрэгтэй сэн.
Сэтгэгдэл ( 7 )
SADARTLA SEXSDI80955877
Ийм хүнээр үр хүүхдэдээ багшлуулах нь бүү хэл хажуу хөрш амьдрахад ч төвөгтэй санагдсан шүү, ийм хүн хууль батлалцах нь бүү хэл худалдаа наймаа ч хийж чадахгүй гэдгийг ам бардам хэлэхээр байна. Зүгээр л томхон улс төрчийн бууны нохойг бол сайн хийнэ. Барь хаз ур гэж туулгасныг нь урж тасдаж л, хэрэлдэж хэмхэлдэж л чадна. Улс эх оронд бол хэрэггүй, эзэн болсон улс төрч нэртэй этгээддээ л ашигтай амьтан. Эргүүлж татах нь шударга ёсны төлөвшилд хэрэгтэй.
ANUSDI80955877
AN gej ugaasaa alia luivarchdiin uur shde!! Uls turiin xuchin ogt bish..
Лодойсамбууг ХУД-н сонгогчид эргүүлэн татахыг шаардаж байна................
Мөнхтуяа шиг нахальный гишүүн бтугай,жирийн эх хүн ховор бизээ..Мулгуу дүнкүү,бас залиланч…
Мөнхтуяа шиг нахальный гишүүн бтугай,жирийн эх хүн ховор бизээ..Мулгуу дүнкүү,бас залиланч…