Өдгөөгөөс хэдэн жилийн өмнө нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч хэмээх нэгэн залуу “Мэдээллийн технологи ашиглан нийслэлийн хөгжлийг хурдасгана” гэх мэтээр ярихаар хүмүүс гайхсан.
Энэ залуу өдгөө НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргээсээ Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа Дашнямын Ихбаяр юм. Тухайн үед цахим орчинд бүрэн дүүрэн нэвтрээгүй хүмүүс гайхсан байх. Тийм ээ, үүний дараа л Монгол Улс Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болж, улмаар нийслэлд цахим шилжилтийн эхлэлийг тавьж, И-Монголиа цахим хөтөлбөрт шилжсэн гэхээр энэ бүхний суурийг тавилцсан залуусын нэг бол Д.Ихбаяр. Иргэд төрийн албанаас элдэв зөвшөөрөл авах гэж урт дараалал үүсгэн бухимдал болдог байсан бол өдгөө бүхий л асуудлаа цахимаар шийдэж байна. Үүнийг тэр гардчихсан ч хэрэг биш. Н.Учралыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж байхад багт нь ажиллахгүй юу.
Д.Ихбаярын нас ч залуу, төрийн албаны намтар нимгэн. Одоо л улс төрийнхөө намтрыг зузаалахаар яваа улстөрч. Чухам хар бараан намтраар зузаалах уу, цагаан гэгээн намтраар зузаалах уу гэдгийг өнөөдөртөө мэдэх аргагүй. НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллахдаа үзэл бодол нь төлөвшсөн, өөр өөрийн зан араншинтай бүлгийнхээ төлөөлөгчдийн эв зүйг олохоос гадна НИТХ дахь бусад намынхаа төлөөлөгчидтэй ч ойлголцож, улс төрд багаар ажиллах чадвартай гэдгээ харуулсан залуу улстөрч гэж магтах юм билээ. Харин сүүлийн үед нэг тиймхэн мэдээлэл сонсогдож байгааг мэдэх юм алга.
Баянгол дүүрэгт анх Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн төв, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг тус тус үүсгэн байгуулж, даргаар нь ажилласан гээд бага залуугаасаа аливаа зүйлд шан татаж, тооныг нь өргөж ирсэн хүн гэх мэтээр магтах нь бий.
Үүнийг Д.Ихбаяр ч байгуулчихсан юм биш. Энэ бол төрийн ажил. Харин Н.Учрал нарынхаа дэмжлэгээр анхных нь даргаар ажилласан нь туйлын үнэн.
Улс төрд түшиж тулдаг хүн нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал. Уг нь өсөх ирээдүйтэй зөв залуу гэж байгаа ч сүүлийн үед ИТХ дахь МАН бүлэг дотор үймээн дэгдээж, АН-ын бүлэгтэй сүлбэлдэх болсон гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Энэ мэдээлэл нь Д.Ихбаярыг харлуулах гэсэн мэдээлэл үү, эсвэл тэр үнэхээр хор хутгаж байна уу гэдгийг одоогоор мэдэх юм алга. Магадлал бол бий. Өөрөө НИТХ-д бүлэг толгойлж байна, түшиж тулдаг Н.Учрал нь төрийн өндөрлөгт байна гэхээр залуу хүн хамраа сөхсөн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол Н.Учрал цэрэгтээ сануулга өгөхгүй бол болохгүй. Тэрбээр, 2008 оноос "Их засаг" их сургуульд гадаад харилцааны мэргэжилтнээр ажлынхаа гарааг эхлүүлж, "Их засаг" лицей сургуулийн захирлаар дэвшин ажиллаж байгаад 2013 онд Баянгол дүүргийн Тамгын газарт ажиллах болсноор төрийн албанд хөл тавьжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
SHAAX ERD XUSNEER80955877
ene uhna urdana ajil deere asuudal gargasan danhar biz dee bid martaagui bgaa shunaltai avgai Мишээлiinhe helgeleeg hangah ulaanbaatariin mungu hulgailsan danhariig yadaad ajiluulaad bdag yum bol ⁉️ sumyabazriin gar hul bolj ajil amdral l gaigui bsan n dandaa ulaanbaatariin hugjuliin mungu idsen guilgachan amdral deechelsen daanch sumya ajilaa ene thunh barigchiig ajilluulaad bdag galzuurla bna ali ert dald oruulah btal ihbayr chi olon төслүүдийн mungu idsen ee ulaanbaatarchuudad tailbarlaach төслүүдийн munguur shunaltai avgaiga Мишээл tansagluuldag barigsan gesen
ANUSDI80955877
Д.Ихбаяр гэж өмнө нь яригдаж байгаагүй нөхөр. Энэ хүн жүжигчин хүүхэдтэй Мишээлээ сүүлд суусан нөхөр нь гэж ярьдаг юм.