Монголын тамирчдыг "Милан Кортина 2026" цагаан олимпт урилаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 18

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Милан Кортина 2026” өвлийн XXV олимпын наадмын урилгыг МҮОХ-нд албан ёсоор ирүүллээ.

“Милан Кортина 2026” олимп нь 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан ба Кортина-ди-Ампеццо хотуудад өрнөх хуваарьтай.

Монголын баг тамирчид “Инсбрук 1964” олимпод анх оролцсоноос хойш нийт 15 удаагийн наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр түүхтэй.

Дашрамд дурдахад, ОУОХ-оос хэрэгжүүлж буй "Милан Кортина 2026" тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт цанын тамирчин Б.Ачбадрах, Т.Ариунболд, О.Золбаяр болон тэшүүрийн тамирчин Б.Гэрэлтуяа нар хамрагдаж, олимпын өмнөх бэлтгэл, цугларалт, амин дэм, витаминжуулалт, дасгалжуулалтын зардлын тодорхой санхүүжилт хүртжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top