Эмэгтэй гишүүд хамтран бүлэг байгуулах болоогүй юу?

2025 оны 02 сарын 20

УИХ-ын 2024 оны сонгуулиар бүрдсэн парламент түүхэнд анх удаа хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Үүнд, МАН, АН-аас  тойргоос найман эмэгтэй, МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл зэрэг таван нам, эвслээс жагсаалтаар 24 эмэгтэй сонгогдсон юм. Өмнө нь 2016 оны сонгуулиар хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь дээд амжилт болж байлаа. Тэгвэл одоо УИХ 32 эмэгтэйтэй болсон гэдэг нь маш их хүч. Урьд өмнөх удаагийн Их Хурлуудад эмэгтэй гишүүд нам харгалзалгүй хамтран бүлэг байгуулж, тулгамдаж буй асуудлаар саналаа нэгтгэдэг байсан юм. Тухайлбал, 2016-2020 оны УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд бүлэг байгуулан хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй бүх төрлийн хүчирхийллийн эсрэг үгээ хэлж, тэр бүү хэл, хүчингийн гэмт хэрэгт холбогдоод байсан УИХ-ын гишүүн Д.Гантулга тэдний шаардлагаар гишүүнээсээ сайн дураараа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байв.

Тэд Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Цэцэрлэг, сургууль, амаржих газрын хүрэлцээг нэмэгдүүлэх, Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, НҮБ-ын “Цэвэр агаар-амьдралын үндэс” аяныг дэмжиж, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, “Бохирдолгүй эх дэлхийн төлөө” НҮБ-ын аяны хүрээнд БОАЖЯ-тай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, Өрхийн эмнэлгийн хүрэлцээг сайжруулж, хэвтэн эмчлүүлэх нөхцөлийг хангах, Эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байрыг нэмэгдүүлэх, барьцаа хөрөнгөгүй зээл олгох боломжийг бүрдүүлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилан ахмадын асрамж, халамж үйлчилгээг нэмэгдүүлэх, Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог цаашид нэмэгдүүлж, эмэгтэй парламентчдын олон улсын болон бүс нутгийн байгууллагууд дахь үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлэн ажилласан байдаг.

Мөн 2020-2024 онд ажилласан УИХ-ын эмэгтэй гишүүд бүлэг болон нэгдэж эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тусгай хэрэгцээт иргэдийн асуудал, өв соёл, архидалтын эсрэг, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт зэрэг сэдвээр дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж байлаа. Гэвч эмэгтэй гишүүдийн тоо цөөн, эрэгтэй гишүүдийн дэмжлэг дутмагаас шалтгаалан тэр бүр хууль, тогтоомжид багтаж, үр нөлөөгөө үзүүлж чаддаггүй тохиолдол байсан. 2012-2016 оны УИХ-д байсан эмэгтэйчүүдээс Л.Эрдэнэчимэг гишүүн Тамхины хууль санаачлан батлуулж, түүнээс хойш албан тасалгаа, гудамж талбайд тамхи татахыг хориглон өнөөг хүртэл хэвшил болоод байна. Тийм хуульгүй байхад Төрийн ордноос эхлээд хувь, хувьсгалын байгууллагуудын албан тасалгаанд тамхины утаа хөшиглөж, тамхи хэрэглэдэггүй нэг нь дам тамхидалтын золиос болж байсан билээ.

Өдгөө УИХ-д сууж буй 32 эмэгтэй гишүүн өмнөх гишүүдийн нэгэн адил нам харгалзалгүй бүлэг байгуулан нэгдэж нийгэмд нэн тулгамдаж буй асуудлуудаар дуу хоолойгоо нэгтгэвэл өмнөх цөөхөн бүсгүйчүүдтэй харьцуулахад хавьгүй илүү нөлөөтэй байх нь гарцаагүй. Тэд нэг удаа нэгдсэн юм. Өнгөрсөн 12 дугаар сарын 6-ны чуулганд тэд бүгдээрээ ягаан хувцас өмсөж, ягаан тууз энгэртээ зүүж ирсэн. Тэд үүгээрээ охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын сацуу сошиал орчин дахь ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцсэн юм. “Эмэгтэйчүүд инженер, эдийн засагч, хуульч, барилгачин, эмч, сувилагч, багш гээд бүх мэргэжлийг эзэмшинэ, нийгэмдээ оролцоно, хөгжүүлнэ. Тэд бол нийгмийн том бүтээгч бүлэг. Тэд, бид шийдвэр гаргалцах эрхтэй. Тэгж гэмээнэ бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчин тэнцвэржиж, урагшилна, хөгжинө. Улс, нийгмийн төлөө чадамж, зүрх зоригоо зориулахаар шийдсэн бүсгүйчүүдээ сошиалаар худал, үндэслэлгүй гүтгүүлж, утгагүй доромжлуулж, шантаажлуулахаас хамгаалцгаая” хэмээн дуу хоолойгоо нэгтгэсэн билээ. Мөн “Эмэгтэйчүүдийг сошиалаар харьцуулж, барьцуулж, сугалж авч нүдэх, балбах хэрэггүй” хэмээн цахим хуудаснаа бичсэн байв. Тэд бас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг “Ягаан дээл өмслөө” хэмээн нийгмийн сүлжээгээр шуугисныг ягаан өнгөөр ижилсэн эсэргүүцсэн юм.

Одоо үүн шигээ бусад асуудлаар ч эвлэлдэн нэгдэх цаг ирлээ. Хавар, өвлийн уралдаанд бага насны хүүхдээр хурдан морь унуулахгүй, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, хүүхдийн эсрэг гэмт хэргээс сэргийлэх зэрэг олон олон сэдвээр ганц нэгээрээ гарч ирж уйлж дуулж байснаас 32-уулаа зогсож байгаад хэлбэл, хуулийн төсөл санаачилбал илүү үр дүнд хүрч чадна. Ийм л учраас өнөөгийн УИХ-д эмэгтэй гишүүдийн бүлэгтэй болж, манай танай нам гэлгүй нийгмийн хурц асуудлуудаар саналаа хэлэх цаг нь болжээ.

Д.Оюун

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.216.107) 2025 оны 03 сарын 13

DYYDLGN80955877

1  |  0
S(139.5.216.107) 2025 оны 03 сарын 13

DYYDLGN80955877

1  |  0
zochin(49.109.157.169) 2025 оны 03 сарын 13

batthetheg sain ajilj bgaa busd bugd hog yundch tenthedgui thag nuhthuugchud bna

1  |  0
S(139.5.216.107) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
S(139.5.216.107) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
S(139.5.216.107) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
S(139.5.216.107) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
zochin(49.109.156.130) 2025 оны 03 сарын 13

gomdmoor avgai nar turd duurthen ta nariig haraad oi gutah yum hunleh neg l avgai bna busdana zugeer bolovsrolgui hog nar umhii avgai nar tentiij tantaasan avgai nar idhees uur chaddag yum bdag yum bolov uu ***

2  |  0
zzzz(103.212.118.197) 2025 оны 03 сарын 13

ed nar dotor turd kheregtei awchikhmaar khedkhen l tolgoi baina daa , khuurkhiis

2  |  0
zzzz(103.212.118.197) 2025 оны 03 сарын 13

ed nar dotor turd kheregtei awchikhmaar khedkhen l tolgoi baina daa , khuurkhiis

1  |  0
zzzz(103.212.118.197) 2025 оны 03 сарын 13

ed nar dotor turd kheregtei awchikhmaar khedkhen l tolgoi baina daa , khuurkhiis

1  |  0
Close menu