Цахим орчинд шууд бичлэгийн үеэр ёс бус үг, хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар “Бурханы хүү” нэрээр танигдсан Б.Баярбаатарт өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр анхан шатны шүүхээс 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан.
Түүнийг цагдан хорих захирамжийг түр түдгэлзүүлж, нэгдүгээр сарын 14-нд суллаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр /2025.02.19/ түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх давж заалдах шатны шүүх хурал болж Анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хүчингүйд тооцож, Б.Баярбаатарын зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ардах эзэд нь том байна л гэсэн үг ш дээ
энэ мэт алиалагчдыг баатар мэт сурталчилаад давраагаад байх шаардлагагүй.....бүү тоо....