ОЛОН ӨНГӨ I Он оныхны ажиллах арга барил

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 02 сарын 24

“Наргианы наян хувь нь ортой” гэдэг шиг үнэн худлын заагт тоглоом шоглоомоор хэлж ярьсан зарим зүйл “Нүдээ олсон” юм шиг заримдаа санагдах. Тухайлбал, хүмүүсийн ажил хийж гүйцэтгэх арга барилыг гярхай нөхөд ингэж ажигласан байна.   
 

  • 1960-аад оныхон: Захирангуй, тушаасан өнгө аястай, өөрөө биш хүнээр хийлгэдэг төрлийн, ажлын хяналтыг төгс тавина.
     
  • 1970-аад оныхон: Сандруу, яаруу, адгуу, ажлыг яг таг хийнэ, боломжгүй байсан ч гарц олоод хийнэ.
     
  • 1980-аад оныхон: Бодоход их хугацаа зарцуулдаг, цагийг нь тулгаж хийх хандлагатай, махруу ажилладаг, хэлсэндээ байхыг хичээдэг.
     
  • 1990-ээд оныхон: Гомдомхой, хор шартай, тогтворшил бага, гүйцэтгэл өндөр, ааштай, ухаалаг ажилладаг, хувилбар боловсруулахдаа сайн.
     
  • 2000-аад оныхон: Хурдтай, технологийг ажилдаа сайн ашиглаж хөнгөвчилдөг, үгэн харилцаанд тааруу, хувийн менежмент муутай гэнэ. Харин та үүнтэй санал нийлэх үү. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu