Монгол Улсаа төлөөлөн ОУУХ(UIAA)-ны 2025 оны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 4 дэх цуврал АНУ-ын Логнгмонтод Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангнийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин, МУБИС-ийн Биеийн Тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын II дамжааны оюутан, ОУХМ Н.Сэлэнгэ эмэгтэй Хурдны төрөлд түрүүлж, алтан медалийн болзол хангалаа.
Тэрбээр ийнхүү Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 3 дараалан түрүүлж, гайхалтай амжилт үзүүлж байна.
Мөнгөн медалийг эзэн орны Ш.Каталина, хүрэл медалийг Дэлхийн аварга Чехийн Л.Анета нар тус тус хүртжээ.
Энэ цаг мөчид манай багийн эрэгтэй хурдны төрлийн тамирчид шигшээ шатанд медалийн төлөө өрсөлдөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ямар мундаг вэ. Баяр хүргье. Амжилт.