Тусгай олимпын наадамд Монголын 24 тамирчин өрсөлдөнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 09

Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тусгай олимпын наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагчид, 500 хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон 1300 гаруй хүндэт зочид урилгаар оролцож байна.

Монгол Улсын баг тамирчдын тэмцээн 3 сарын 10-ны өдрөөс эхлэх бөгөөд энэ удаагийн наадамд 24 тамирчин уулын цана, гүйлтийн цана, сноуборд, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрөлд өрсөлдөх юм.

"Турин-2025" Тусгай олимпын өвлийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч хатагтай Патриция Санретто Ре Ребауденго нь нээлтийн үеэр “Энэ наадмыг зохион байгуулах нь Турин хот төдийгүй бүх Италийн хувьд саад бэрхшээл, нийгмийн олон талт, ялгаатай байдлыг хүндэтгэх, эерэг хандлагыг бий болоход гайхалтай боломж юм. Энэ нь оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдын хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, авьяас чадварыг тэмдэглэж, хамтран амьдрах, хуваалцах соёлыг сурталчлах болно” гэж онцоллоо.

Тусгай олимпын наадам илүү гэгээлэг маргаашийг бүтээж, спортоор дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, иргэдийг хүлээн зөвшөөрөх, хүндлэн дэмжих, хүртээмжтэй нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байна.

"Ялалт байгуулахад минь туслаач, хэрэв би ялж чадахгүй бол ялалт авчрах оролдлогыг минь зоригжуулаач - Let me win. But if I cannot win, let me be brave in the attempt" уриатайгаар тусгай олимпын өвлийн наадамд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй Монгол Улсын баг, тамирчдадаа амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн сүлд өршөөг(122.201.31.244) 2025 оны 03 сарын 13

Монголын багатаа спортын өндөр амжилт хүсье

2  |  0
Төрийн сүлд өршөөг(122.201.31.244) 2025 оны 03 сарын 13

Монголын багатаа спортын өндөр амжилт хүсье

2  |  0
Close menu