Монгол Улсын иргэн та эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхгүй, бүр амьд явах, тэр ч байтугай унтаад сэрэх баталгаагүй болоод удаж байна. Үүний нэг тод жишээ нь өнгөрсөн ням гарагийн орой олон нийтийн сүлжээгээр цацагдсан циркийн баруун урд талд “Энканто” хотхоны шинэ барилга баригдаж буй орчинд буюу барилгын чанх хойно байрлах “UB Central” барилгын дээр кран унаж, гурван давхрын айлын цонхыг хагалж, уг барилгын цахилгаан тасарсан явдал юм. “Азаар хүн бэртэж гэмтээгүй” гээд энэ мэтийн хэргийг өнөөдөр ингэсгээд нам дараад өнгөрөөж болох ч маргааш ямар их асуудал, уй гашуу дагуулахыг тааж тааварлашгүй, аюултай хотод амь зуусаар байна, ард түмэн чинь. Энэ мэтийн увайгүй асуудлаас болоод хичээл сургуульдаа гүйгээд гарсан үр ач тань эргээд ирэхгүй бол яана?
Уг барилгыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бариулж байгаа гэдгийг лайв хийж буй иргэн хоолойгоо цуцтал “шүгэл үлээнэ” билээ. Хууль зөрчин үдшийн 22:00 цагаас хойш хотын төвд их дуу чимээ гарган барилгаа барьж оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг энэхүү байдал гурван жилийн турш үргэлжилж байгаа гэдгийг ч зарим иргэн батлах. Харин нөгөө тал нь тавьсан шаардлагыг огт биелүүлдэггүй, хэт дээгүүр эрх мэдэлтнүүдийн бизнес гэдгийг ч хэлж байна. Монгол Улсад сайд, дарга нарт, тэдний бизнес объектод хууль, стандард огт үйлчилдэггүйн нэгэн тод жишээг энэ үдэш бодитоор нь харав!
Сэтгэгдэл ( 0 )