Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертэг Манила хотын нисэх онгоцны буудалд саатуулжээ.
Дутертэг хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу саатуулсан гэж тус улсын ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдэгдэлд дурджээ. Родриго Дутертэг Хонконгоос Манила хотод буух үед саатуулсан байна.
Олон улсын эрүүгийн шүүх Детертэ болон бусад холбогдох албан тушаалтнуудыг хар тамхитай тэмцэх үеэр хүмүүсийг шүүлгүйгээр цаазаар авах зэрэг хүний эрхийг зөрчсөн хэргийг шалгаж байна. Родриго Дутертэ 2016-2022 оны хооронд Филиппиний ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
1
Алуурчин, хулгайч. Элбэгдоржийн өрөөсөн дугуй.