Жолоодох эрхээ хасуулсан иргэд дахин сургалтад сууж, шалгалт өгөх шаардлагагүй болсон гэдгийг Тээврийн цагдаагийн албаны ЦЕГ-н Бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн тушаалаар Эрх сэргээх, дуусгавар болгох журмыг хүчингүй болгожээ. Улмаар уг шийдвэр өнгөрөгч хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 15 мянга гаруй иргэний жолоодох эрх сэргэжээ. Цаашдаа жолооны эрх хасагдсан хугацаа дуусмагц тухайн жолоочийн эрх автоматаар сэргэх юм.
Сэтгэгдэл ( 0 )