Т.Дэлэгжаргал тусгай олимпын өвлийн наадмын АВАРГА боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 15

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна.

Монгол Улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба өнөөдөр цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд Т.Дэлэгжаргал алтан медаль хүртлээ.

Тэрбээр “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас медаль хүртсэн найм дахь монгол тамирчин болж, Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монгол Улсын дөрөв дэх алтан медальтан болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top