Уран эсэргүүцэхийн цаана гадны бодлого байж болох уу!

17 цагийн өмнө

Уран тойрсон асуудал олон байна, ирээдүйд ч байсаар байх болно. Одоогийн байдлаар хоёр талцан үзэж байна.

Нэг хэсэг нь Монгол Улсад уран бий. Тэгэхээр бид атомын цахилгаан станц барих л хэрэгтэй. Японд дэлбэрэлт болсноос үүдээд дэлхий нийт атомоос татгалзлаа л гэж нэг хэсэг шуугисан. Үнэн хэрэгтээ үгүй. Үнэндээ манайд атомын цахилгаан станц байгуулна гэхэд тулгарах зөндөө асуудал байгаа нь үнэн. Хамгийн наад зах нь хог хаягдлаа хаана булах вэ. Гэтэл үүнд чинь мөн л их ус орно. Ер нь аливаа зүйлийг бий болгоход сөрөг эерэг талтай. Яахав, 61 хувь нь болж байхад болчихож байгаа юм.

Манай Норовын Тэгшбаяр тэргүүтэй физикчид гэхэд л атомын цахилгаан станцыг барих хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг. Бүгд санал нэгтэйгээр дуугардаг. Атомын цахилгаан станц байгуулах нь туйлын зөв гэж хэлэх олон хүн бий. Дэлхийд атомын цахилгаан станцын эцэг орон гэгдэх Францаар бариулаад эхлэх юм гэнэ. Гагцхүү тэд барих уу, ухах уу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Ерөөсөө дэлхийн цөмийн станцуудын гол учгийг тэнд барьж байдаг. Францчуудаар бариулвал аюул бага гэх дүгнэлт ч гаргасан. Тиймдээ ч тус улстай гэрээ хэлцэл нэгэнт хийчихлээ. Түүнээс биш Солонгос, Хятадаар бариулна гэвэл бүтэхгүй гэх юм билээ. Тэнд нэг атомын үйлдвэр дэлбэрснээс болж ашигтай зүйлээ алдаж болохгүй хэмээн ухуулж сэнхэрүүлж байна.

Дэлхий нийт татгалзсан юм бол яагаад оросууд, канадууд дэлхийн бусад орон манай дорнод ураныг сонирхоод байгаа юм бэ гэх асуудал гаргаж ирж байна. Магадгүй жижиг буурай оронд байгаа ураны нөөцийг ийм мэдээллээр далайлгаж байж зүгээр шахам авах гэсэн их гүрнүүдийн нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Манай ураныг сөрөг мэдээллээр далайлгаж авах гэж байхыг үгүйсгэхгүй. За тэгвэл нөгөө талд уран нь яах аргагүй хортой зүйл гэдгийг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид, иргэд удаа дараа харуулсаар байна. Үүнийг эсэргүүцэж байгаа иргэний нийгмийн байгууллагууд, зарим эрх мэдэлтэн гээд олон хүн бий. Нэгэнт хууль бодлого болоод гарчихсан ураны эргэн тойронд асуудал дэгдсээр байгаа ч нэгэнт гараанаас гарчихлаа.

Хамгийн гол нь Монгол Улс, Франц улс хоорондын гэрээ хэлцэл хийхээс өмнө тэмцэх ёстой байв. Тэгэхээр нэгэнт гараанаас гарчихсан хойно тэмцэл хийн эсэргүүцэж байгаагийн цаана гадны нөлөө ч байхыг үгүйсгэхгүй.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 7 цагийн өмнө

Оросууд мэдэлдээ авах гээд ...

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 7 цагийн өмнө

Оросууд мэдэлдээ авах гээд ...

0  |  0
Мөнх(66.181.191.36) 9 цагийн өмнө

Мардай киног хэний захиалга, хэний мөнгөөр, хэдэн төгрөгөөр хийснийг манай. Цагдаа тагнуул судлах шаардлагатай. Эндээс л учиг нь хөвөрнө. Хэтэрхий худал зохиомжтой, бодит бус, улс төрийн зорилготой , урлагагүй кино болсон бна лээ.

0  |  0
Close menu